Эрдэнэт үйлдвэрийн цацрагийн үүсгүүр хэрэглэгч бүтцийн нэгжүүд үйлдвэрийн газрын Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дотоод дүрэм, Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө зэрэг баримт бичгийн дагуу жил бүр батлагдсан хуваариар аль нэг бүтцийн нэгж дээр цацрагийн ослын иж бүрэн дадлага сургуулийг 2018 оноос хийж хэвшсэн.
Энэ жилийн дадлага сургуулилтыг хуваарийн дагуу Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Угсралт тохируулгын хэсгийн цөмийн тоног төхөөрөмжийн хэсэгт өчигдөр зохион байгууллаа.
Өмнө нь үйлдвэрийн ажилчдаа дадлагажуулан бэлтгэж байсан бол энэ удаа Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн цацрагийн ослын голомтод хэрхэн ажиллах, үйлдвэрийн бүтцийн нэгжүүд Гамшгаас хамгаалах штаб, Дотоодын цэргийн анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасаг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилго агуулжээ. Энэхүү дадлага сургуулилтад 40 гаруй хүн хамрагдаж, цацрагийн ослын үед авах арга хэмжээний талаар мэдлэг хуримтлууллаа.
Цацрагийн ослын иж бүрэн дадлага сургуулилт болов
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















