Ил уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний хэсгийн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тус үйлдвэрийн ажилчдын дунд спортын таван төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр, тус үйлдвэрт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадууд болон Мера, Бласт компанийн төлөөлөл Эмульсийн тэсрэх бодисын шинээр баригдсан үйлдвэртэй танилцлаа.
Анх 1994 онд Бээжин хотын Уулын институтийн Бэрэн компани ашиглалтад хүлээлгэн өгсөн тус үйлдвэр 30 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тус үйлдвэр нийт 39 ажилтантай. Хоёр ээлжээр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа ханган ажилладаг бөгөөд жилд 13-15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэдэг. Харин шинэ үйлдвэр жилд 15-20 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар туршилтын ажил хийгдээд явж байна. Энэ оны 12-р сард бүрэн ашиглалтад орно, гэж Үйлдвэр хариуцсан ахлах мастер А.Буянцогт ярилаа.
Ахмад ажилтнууд үйлдвэртэйгээ танилцлаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















