Геологи, хайгуулын экспедицийн хамт олон Баруун хойд болон төвийн ордын хүдрийн биетийн байрлал, хил зааг, нөөц баялгийн тооцоонд нарийвчилсан үнэлгээ өгч, уулын цул гаргалт, хүдэр олборлолтын ажлыг шуурхай, чанартай төлөвлөх, хүдрийн мэдээллийн бүрэн гүйцэд байдалд хяналт тавих зорилгоор ашиглалтын хайгуулын 3600 тууш метр өрөмдлөг хийжээ.
Үүнээс гадна ирээдүйд ашиглах хүдэрт элемент, хувирлын болон хүдэр баяжуулалтад нөлөөлөх эрдсүүдийн агуулга, хүдрийн хатуулаг, флотацын металл авалт зэргийг тодорхойлох геометаллургийн 5200 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна.
Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Ундрах, Хөх Асгат, Согоот, Зөөхийн гол, Хужирын гол зэрэг талбайд эрэл хийсэн бөгөөд хэтийн төлөвтэй талбайнуудад геофизикийн цахилгаан, соронзон хайгуулын ажил гүйцэтгэжээ.
Геологичид төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















