Улсын нэгдүгээр эмнэлгийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төв энэ жилийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан “Чихрийн шижингүй төрийн байгууллага” аяныг эхлүүлжээ. Энэ хүрээнд Орхон аймгийн Эрүүл мэндийн газар төрийн байгууллагын албан хаагчдын чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх, илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, диспансерийн хяналтыг сайжруулах, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэгдсэн дата мэдээлэлтэй болж дүн шинжилгээ хийх зорилгоор өдөрлөг зохион байгуулж, төрийн албаныхныг “Эрдэнэт медикал” эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Орхон аймгийн төрийн байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Их Тавт”, “Талын булаг” эмнэлэг хамтран оролцсон байна.
Энэ үеэр чихрийн шижингийн талаарх ойлголт, хүндрэл, хоолны зарчим, эмчилгээ зэрэг сэдвээр сургалт явагдаж, сэтгэл зүйч болон нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгөв. Ингэснээр чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо нэмэгдэнэ, шинээр оношлогдсон өвчлөлийг диспансерийн хяналтад авна, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын дадал хэвшилтэй болно, гэж эмч нар үзэж байна.
Төрийн байгууллагынхан “Эрдэнэт медикал” эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдлаа
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















