Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэстэй хамтран зохион байгуулдаг уламжлалт “Safety first-2024” тэмцээн энэ сарын 16-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл хангаж байна. Энэ жилийн тэмцээнд Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон 214 залуу, 10 хүнтэй баг бүрдүүлж оролцохоороо онцлог юм. Тэд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэдлэг, чадвараа шалгуулан өрсөлдөхөөс гадна түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах, зөв ажиллах соёлыг төлөвшүүлэх, ажлын байранд дасан зохицоход бие биедээ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах эхлэлийг тавих давуу талтай, гэж зохион байгуулагчид үзэж байна.
Хоёр үе шаттай зохион байгуулагдах тус тэмцээний оролцогч залуус багаараа мэндчилгээ, асуулт-хариулт, гэрийн даалгавар болон хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээн зэрэг төрлөөр нийт 40 онооны төлөө өрсөлдөх юм. Нэгдүгээр шатнаас шалгарсан зургаан баг сүүлийн шатанд өрсөлдөж, шилдгүүд тодорно. “Safety first-2024” тэмцээн шагналт гурван байр шалгаруулах ба ялагч багийнхан Шилжин явах цом, өргөмжлөл, гурван сая төгрөгийн эзэд болох юм.
Шинэ ажилтнуудын “Safety first-2024” тэмцээн болно
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















