Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 64 дэх жилийн ойн өдрүүдийн нээлт боллоо

Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 64 дэх жилийн ойн өдрүүдийн нээлт Соёл, урлагийн цогцолборт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович, Аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Ш.Оюунтүлхүүр, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Мажинбуу болон аймгийн төр захиргааны болон зэвсэгт хүчний байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцлоо. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат хэлсэн үгэндээ: “Хоёр орны Засгийн газрын хамтарсан шийдвэрээр ахмад дайчдын алдар гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү ойн сарын аяны нээлтийг Эрдэнэт хотод өнөөдөр зохион байгуулж байна. Эрдэнэт хот, үйлдвэрийг барьж байгуулахад орос ахан, дүүсийн оруулсан хувь нэмрийг тоочоод баршгүй. 1938 онд байгуулагдсан Булган аймгийн Хангал сумын нутаг, Эрдэнэт хэмээх ээлтэй уулын буяныг энэ хотын иргэд төдийгүй монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй хүн бүр хүртсээр байна. Хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг, хариуцлагатай уул уурхайн жишиг, Эрдэнэт үйлдвэр Монгол Улсад өнгөт металлын үйлдвэрлэл үр ашигтайгаар олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж болдгийн бодит жишээг бидэнд харуулсаар байна. Орхон аймаг нь Монгол Улсын шилдэг аймгаар 13 дахь удаагаа шалгарч, гаргасан амжилтаа бататгасаар ирсэн нь энд үйл ажиллагаа явуулж буй Аж ахуйн нэгж байгууллага, Эрдэнэт хотын иргэн бүрийн хичээл зүтгэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид, баялаг бүтээгчдийн алдар гавьяа юм” хэмээн онцлов.

Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын шагнал, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн медалиар ИТХ-ын дарга Д.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мянганбаяр, Гавьяат хуульч Д.Дашням, С.Саадэлэг, бэлтгэл хурандаа Г.Батсуурь, Б.Болдбаатар нарын 22 хүн энгэрээ мялаав. 

Мөн Халх голын 85 жилийн ойд зориулсан гэрэл зураг, маркны үзэсгэлэнг тэнд хуран цугларсан зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


ШИНЭЧЛЭГЧ
  • 12/12/2025

Ярилцлага

wave
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно
Засвар, механикийн заводын дарга Т.АРИУНСАН: Манайд үйлдвэрлэж буй тоног төхөөрөмж бүр импорт орлох бүтээгдэхүүн болдог
АВТО ТЭЭВРИЙН ЦЕХИЙН ДАРГА Я.ДАМДИНДОРЖ: МАНАЙ ЦЕХ “КОМАЦУ”-ГИЙН ӨӨРӨӨ БУУЛГАГЧ АВТО МАШИНААР ХҮЧ НЭМНЭ
ИЛ УУРХАЙН ДАРГА Д.НЯМДОРЖ: УУРХАЙЧИД, УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Д.ӨНӨБАТ: Бодит дэмжлэг, шударга зарчимд тулгуурласан Хамтын гэрээ ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
И.МӨНХЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд хиймэл оюун нэвтрүүлснээр хяналтын систем жинхэнэ утгаараа нээлттэй хэрэгжих боллоо
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
С.Ганцогт: Чанарын тухай ойлголтыг өөр өнцгөөс харж, сэтгэх долоо хоног болно
М.ОТГОН: Тендерт оролцогчдод бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлж, чанарын шаардлага хангасан эсэхээ нотлох боломж олгодог
О.БАТГЭРЭЛ: Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг ЖОРК стандартын дагуу дахин тодотгон баталгаажуулна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %