Үндэсний үйлдвэрлэч Голд Кинг Берри компанийн төлөөлөгчид бүх насныханд зориулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм, витамины “Чакра” брэнд, гоо сайхны “Галбингаа” брэндээ урамшуулалтай, бэлэгтэй танилцуулахаар Эрдэнэт хотод ажиллаж байна.
Тус компани хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдээ Монгол орны хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, ургамлаар хийдэг төдийгүй химийн орц найрлагагүй, хугацаа уртасгагч бодисгүй, цэвэр органик бүтээгдэхүүн байдгаараа онцлог юм. Мөн амин дэм, витамины капсул нь гэхэд хайлж үе хоорондын шингэн холбоос болдог тоосруулан хатаах технологиор хийгдсэн, хүний биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн юм. Харин гоо сайхны “Галбингаа” брэнд нь Япон, Солонгос технологиор хийгдсэн бөгөөд олон улсын зургаан лабораториор баталгаажсан бүтээгдэхүүнүүд байдаг, гэж Голд Кинг Берри компанийн худалдааны зөвлөх Д.Ням-Осор ярилаа.
Найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Үндэсний үйлдвэрлэгч Голд Кинг Берри компанийн төлөөлөгчид өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд уурхайчдад бүтээгдэхүүнүүдээ дэлгэн танилцуулсан бол өнөөдөр Ерөнхий захиргааны хоёрдугаар байранд зөвлөх үйлчилгээ үзүүлж, 1+1, хайрцагтай бүтээгдэхүүнүүдээ 2+1 гэсэн хөнгөлөлт, урамшуулалтай худалдаж, давхар бэлэг барьж байна. Амралтын өдрүүдээр Эрдэнэт хотын Үйлчилгээний төвд 130-аад нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах аж.