Дотоодын цэргийн алба хаагчдын урлагийн наадам боллоо

Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагч, ажилчдын урлагийн наадам Соёл, урлагийн цогцолборын Их танхимд амжилттай болж өндөрлөлөө. Соён гэгээрүүлэх ажлын хүрээнд тус ангийн алба хаагчдын авьяасыг нээн илрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг дулаан уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор энэ удаагийн урлагийн наадмыг мэндчилгээ, гоцлол дуу, хөгжим, язгуур урлаг, бүжиг гэсэн таван төрлөөр зохион байгуулжээ. 
Урлагийн наадмын шүүгчээр Соёл, урлагийн цогцолборын гоцлол дуучин, МУСТА С.Ариун-Эрдэнэ, бүжиг дэглээч, МУСТА Б.Нямлхагва, тус ангийн ахмад дайчин, бэлтгэл хошууч Ш.Жаргалсайхан нар ажиллаж, шилдгүүдийг тодруулав.
 Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагчдын урлагийн наадмын мэндчилгээний төрөлд тэргүүн байрыг Нэгдүгээр салбарын "Язгууртан" баг эзэлсэн бол дэд байрын шагналыг Хоёрдугаар салбарын "Пионер” баг хүртлээ. Харин гоцлол дууны төрөлд Захиргаа удирдлага, Ар тал, хангалтын жолооч, ахлах ахлагч Г.Эрдэнэбаатар тэргүүлсэн бол Нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Бямбадорж удаалав. 
Хөгжмийн төрлийн тэргүүн байрт Хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Анхбаяр, дэд байрт Нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, ахлагч Н.Жандос хөгжмийн авьяас мэдрэмжээрээ онцгойрон шалгарч, язгуур урлагийн төрөлд Нэгдүгээр салбарын "Язгууртан” баг тэргүүлж, Захиргаа удирдлага, Ар тал, хангалтын "Завгүй” баг дэд байр эзэллээ. Бүжгийн төрөлд Хоёрдугаар салбарын "Пионер” баг, Захиргаа удирдлага, Ар тал, хангалтын "Завгүй” баг эхний байруудыг тус тус эзэлсэн юм. 
Урлагийн наадмын багийн нэгдсэн дүнгээр Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Бямбадорж ахлагчтай Нэгдүгээр салбарын "Язгууртан” баг тэргүүлж, шилжин явах цомын эзэд боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %