Цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийн 2024 оны эрүүл мэндийн үзлэгийн дүнг танилцууллаа

Орхон аймгийн ИТХ-аас “Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах” дэд хөтөлбөрийг батлан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтын нэг нь цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил юм. Тус ажлыг зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсгийнхэн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх болон холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад 2024 оны үзлэгийн дүн болон санал, дүгнэлтийг танилцууллаа. 
Энэ онд цагаан тоосны бүсэд амьдарч буй 2005 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээнд хамруулсан нь урьд жилүүдтэй харьцуулахад илүү өргөн хүрээнд, бодитой, үнэн зөв оношилгоо дүгнэлт гарах нөхцөл бүрдүүллээ, гэж Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг дүгнэлтдээ онцлов. Мөн дээрх нөлөөллийн болон нөлөөллийн бус бүсийн 2005 иргэнийг хамруулахдаа тухайн үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэнд, өвчлөлийн байдлыг оношилж, нарийн мэргэжлийн эмч нар дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, цагаан тоос хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эсэх гэхээсээ, тэнд амьдардаг иргэдийн эрүүл мэндийн байдлыг цогцоор нь оношилж, мэргэжлийн дүгнэлт гаргахад анхаарсан гэсэн юм. Цаашид энэ чиглэлийн олон удаагийн сургалт, сурталчилгааг зохион байгуулж, иргэдэд хүргэх саналтай буйгаа илэрхийлэв.
Эрүүл мэндийн үзлэгийн ажлын хэсгийнхний танилцуулга, мэдээллийн дараа Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх санал, дүгнэлтээ хэлж, эрүүл мэндийн үзлэг оношлогооны дүн, дүгнэлтийг олон нийтэд хүргэх, үнэн зөв, ойлгомжтой мэдээлэхийг холбогдох нэгж болон ажлын хэсгийнхэнд үүрэг болгов. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах ажлыг илүү сайжруулж, чанаржуулах, тэдгээрийн үр дүн, ач холбогдлыг сурталчлан түгээх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө.  
Цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил 2007 оноос эхэлж, тухайн онд 30 хүнийг хамруулж байв. Үүнээс хойш жил бүр 30 иргэнийг хамруулж байсан бол 2019 онд үзлэгт хамруулах иргэдийн тоог нэмэгдүүлснээр 488 иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд оруулжээ. Харин энэ онд 2005 иргэн уг үзлэгт хамрагдаж, бие, эрүүл мэндийн цогц оношилгоо хийлгээд байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %