Эргэлтийн ус хуримтлуулан, Баяжуулах үйлдвэрт дамжуулах 10000 м3-ын эзлэхүүнтэй төмөр бетон хийцтэй гуравдугаар усан санг Ус хангамжийн цехэд шинээр барих ажлыг “Бридж Констракшн” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Түүнээс гадна “Эргэлтийн усны насосны станцын напорын шугам 1, 2, 3 -т гидро цохилтоос хамгаалах байр барих, тоолуурын байрны засварын ажлыг “Мээжийн Савдаг” ХХК хийж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрт эргэлтийн ус дамжуулах 2х1020 мм-ийн шугамуудыг хэсэгчлэн сольжээ. Мөн Цэвэр ус хангамжийн хэсгийн Ус өргөх 2, 3, 4-р насосны станцын 5 дугаар насосыг EBARA төрлийн насосоор шинэчлэн сольсны зэрэгцээ Мэдлэг түгээх ажлын байр тохижуулжээ.