“Сэтгэл зүйн эрүүл мэндийн лекц” өдөрлөг боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтэс, нийгмийн цех, нэгжүүдтэй хамтран “Сэтгэл зүйн эрүүл мэнд” хөтөлбөр хэргэжүүлэх нэг сарын аян зарласан. Аяны хүрээнд “Сэтгэл зүйн эрүүл мэндийн лекц, өдөрлөг” өнөөдөр боллоо. Энэ үеэр Хэрэглээний сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь”, “Неоробик стресс бууруулах аргууд” сэдвээр лекц уншиж, ажилтнуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллав. 
“Сэтгэл зүйн эрүүл мэндийн лекц” сургалтад бүтцийн нэгжүүдийн 110 гаруй ажилтан оролцлоо. Уг сургалтын зорилго нь Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах, урьдчилан сэргийлэх, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх арга техникүүдийг танилцуулах, зөвлөгөө, зөвлөмжөөр дамжуулан ажилтнуудад сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь туслахад оршиж байв. 
ХАБЭАХ-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэг ярихдаа: “Ажилчдад мэргэжлийн хүмүүс лекц уншсаны зэрэгцээ сэтгэл зүйн сэдвээр ганцаарчилсан зөвлөгөө өглөө. Нэг сарын аяны хүрээнд ажилчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр сургалтууд явагдана. Мөн бүлгийн уулзалтуудыг зохион байгуулна. Хэрэглээний сэтгэл судлалын үндэсний хүрээлэнтэй хамтарч өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. “Эрдэнэт” сувиллын цогцолборын Сэтгэл засалч эмч ажилчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Энэ сарын 22-нд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр үйлдвэрийн ажилчдад зориулсан өдөрлөгийг Соёл, урлагийн цогцолборт зохион байгуулахаар  төлөвлөөд байна. Түүнчлэн, сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар ажилтнуудад контент, пост бэлтгэн мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна” гэв.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %