Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчоо ажил мэргэжлээ сурталчлах өдөрлөгийн хүрээнд ажилчдынхаа гэр бүлийн гишүүдийг Эрдэнэт үйлдвэртэй танилцуулах аяллыг зохион байгуулав. Хэмжил зүйн товчооны ажилчдын гэр бүлийн төлөөлөл Ил уурхай, Авто тээврийн цех, Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчооны ажлын байруудтай танилцлаа.
Мөн Соёл, урлагийн цогцолборт зочилж, үйлдвэрийн түүхийн музейг үзэж сонирхсон бөгөөд нийт 40 орчим хүн энэхүү аялалд оролцов. Энэ талаар Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчооны мастер Д.Хүчитбаатар хэлэхдээ: "Манай хэлтсийнхэн ажилчдынхаа ар гэрийнхнийг ажлынх нь байртай танилцууллаа.
Энд оролцсон хүүхдүүд аав, ээжийгээ ямар ажил үүрэг гүйцэтгэдэг, ямар үүрэг хариуцлага хүлээдгийг газар дээр нь үзэж танилцсан нь онцлог юм. Ингэснээр гэр бүлийн дотор илүү дотно уур амьсгалыг бүрдүүлэх, аав, ээжийнхээ, ах, эгчийнхээ ажил мэргэжлээр бахархах сэтгэгдлийг төрүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Ажилчдын ар гэрийнхэн сэтгэгдэл их өндөр байна” гэв.