Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд томуугийн вакцинд хамрагдаж байна

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд томуугийн вакцинжуулалтад сайн дурын үндсэн дээр хамрагдаж эхэллээ. Тус үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр ажилтнуудаа томуу, томуу төст өвчний дэгдэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн вакцинжуулалтад хамруулдаг.  
Энэ жилийн томуугийн эсрэг дархлаажуулалтад зориулан, аймгийн Эрүүл мэндийн газраас 800 тун вакцин авч, вакцинжуулалтад хамрагдахаар саналаа өгсөн 27 цехийн 562 ажилтанд энэ сарын 29-ний өдрөөс хийж эхлээд байна. Томуугийн вакцинжуулалтыг үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1, 2-р байр, “Эрдэнэт” сувиллын цогцолборын байр зэрэг 3 цэгт 11 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж, “Эрдэнэт” сувиллын цогцолборын бага эмч, сувилагч нар тарилгыг хийж, тарилгын дараах урвал хүндрэл өгөх эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, вакцинд хамрагдахаар бүртгүүлсэн ажилтнуудын 60 хувь нь хамрагджээ. Энэхүү томуугийн вакцин нь Солонгос улсын “Грийн гросс” компанид үйлдвэрлэгдсэн бөгөөд вакцины чанар болон үзүүлэх үйлчлэл зэрэгт аймгийн Эрүүл мэндийн газар тогтмол хяналт тавьж байгаа аж. 
Вакцинжуулалт нь хэдийгээр сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа ч томуу, томуу төст өвчний дэгдэлтэд өртөх эрсдэлийг бууруулж, ханиадны хүндрэлээс өөрийгөө болон гэр бүл, ойр тойрныхноо хамгаалах үүднээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос уриалж байна. 
Учир нь сүүлийн үед тархаж буй томуу, томуу төст өвчний вирус нь насанд хүрэгчид болон 13-аас дээш насны хүүхдүүдэд халдсан тохиолдолд ихээхэн хүндрэх хандлагатай байгаа аж. Өөрөөр хэлбэл, томуугийн халдвар авснаас нэг, хоёр хоногийн дараа шууд уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэгт шилжсэн тохиолдлууд олон илэрч буйг эмч нар хэлж байна. Иймд уг хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахад вакцин ач тустай гэдгийг зөвлөлөө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %