Эрдэнэт үйлдвэр ISO-45001 стандартын шаардлагыг үргэлжлүүлэн хангаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо нь олон улсын ISO45001 стандартын дагуу үр нөлөөтэй хэрэгжиж байгаад давтан баталгаажуулалтын аудит хийж, өнөөдөр үр дүн, дүгнэлтийг танилцууллаа. 
“Эс Эф Си ЭС” компанийн аудиторууд уг стандартын 24 шаардлагаас 11-ийг нь хангаж байна гэж үзжээ. Давтан баталгаажуулалтын аудитын тайлангийн хурлаар Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ХЭМАБ-ын нэгдсэн программ хангамжийг үйл ажиллагаандаа ашиглаж хэвшсэн, ажилтан бүр шаардлагатай мэдээлэл, дүрэм, журам, заавар, сургалтын мэдээллүүдийг программаас татаж ашиглах боломжийг бүрдүүлсэн, 5А дадлыг ажилтнуудад хэвшүүлэхийн тулд тодорхой хэмжигдэхүйц зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлсэн, ХАБЭА-н дөрвөн шатны хяналт тогтмол хэрэгжсэнээр ажилтан аюулыг илрүүлэх, мэдээлэх, урамшуулах тогтолцоо бүрдсэн зэрэг сайн туршлагыг онцлон дурдсан юм. 
Түүнээс гадна, стандартын хэрэгжилтийг сайжруулах 13 боломжийг тодорхойлон гаргаж тайлбарлан таниуллаа. Тухайлбал, эрсдэл ба боломжид чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч эрсдэлийг тодорхойлон үнэлж, бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч эрсдэл буураагүй байдал нотлох баримтаар харагджээ. Мөн онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээ хэсэг дээр Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жил бүр тодотгол хийж баталгаажуулах ёстой боловч 2022 оноос хойш тодотгол хийгдээгүй, эсвэл хийснээ баталгаажуулаагүй байна, гэж Аудитын багийн ахлагч, олон улсын ISO 9001, 45001, 14001 стандартын Тэргүүлэх аудитор Ж.Дуламсүрэн ярилаа. 
Аудитын багийнхан Эрдэнэт үйлдвэр ISO-45001 стандартын шаардлагыг үргэлжлүүлэн хангаж байна гэсэн дүгнэлт гаргав. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
1
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %