Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй ISO-45001 стандартын давтан баталгаажуулалтын аудит эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо нь олон улсын ISO45001 стандартын дагуу үр нөлөөтэй хэрэгжиж байгаад, давтан баталгаажуулалтын аудит хийхээр “Эс Эф Си Эс” ХХК-ийн Аудитын баг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. 
Давтан баталгаажуулалтын аудитын нээлтийн хурал өнөөдөр Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд болж, Үйлдвэрийн газрын Ерөнхий инженер болон бүтцийн нэгжүүдийн удирдлага, ХАБЭА-н ажилтнууд, “Эс Эф Си ЭС” компанийн аудиторууд оролцлоо. 
Аудиторууд өнөөдөр Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн завод, маргааш “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Оёдлын цех, Аж ахуй, үйлчилгээний цех, Барилга засварын цех, Цахилгаан цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех болон бусад бүтцийн нэгжүүд дээр ажиллаж, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны хэрэгжилт, ажлын байран дахь баримт бичигтэй танилцах, ажилтнуудтай ярилцах, ажиглалт хийх, нотолгоо, мэдээлэл цуглуулах юм.
Ингэснээр 2021 онд Эрдэнэт үйлдвэр анхдагч баталгаажуулалт хийлгэснээс хойш ямар үр дүн, сайжруулалт, хөгжил дэвшил гарсныг сайн туршлагаас олж дүгнэхээс гадна стандартын шаардлагын нийцэл юу байгааг олж тогтоох, сайжруулах боломжтой асуудлууд юу байна, менежментийн тогтолцооны хэрэгжилтэд нь аль болох тус болох зөвлөмжүүдийг гаргахыг зорьж байна гэж Аудитын багийн ахлагч, олон улсын ISO 9001, 45001, 14001 стандартын Тэргүүлэх аудитор Ж.Дуламсүрэн ярилаа. 
Давтан баталгаажуулалтын аудит энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилж, Баталгаажуулалтын зөвлөл аудитын явц, үр дүнг танилцуулж, шийдвэр гаргах юм. 


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %