Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын дунд зохион байгуулж буй 44-р спартакиад шатар, усанд сэлэлт, корнхолл, волейболын төрлөөр амралтын өдрүүдэд үргэлжиллээ.
Энэ удаагийн спартакиадаар уурхайчид спортын 14 төрөлд 370 багц медалийн төлөө өрсөлдөн, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байна.
Шатрын тэмцээнд нийт 18 багийн 36 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд Засвар, механикийн заводын тамирчин Ж.Мөнхболд, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Орос 19-р цэцэрлэгийн тамирчин Б.Даваасүрэн нар түрүүлж, аваргаар тодорсон байна. Түүнчлэн, удаах байруудад эрэгтэй ангилалд Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Оюунболд , Ерөнхий захиргааны тамирчин Г.Отгонпүрэв нар шалгарсан бол эмэгтэй ангиллын 2, 3-р байрыг Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Алтанцэцэг, Цахилгаан цехийн тамирчин М.Мөнхцэцэг нар эзэллээ. Шатрын тэмцээнд багийн дүнгээр Баяжуулах үйлдвэрийн баг тэргүүлсэн байна.
УУРХАЙЧДЫН 44-Р СПАРТАКИАДЫН ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















