Соёл, урлагийн цогцолбор өвөл цагийн үзвэр, үйл ажиллагаагаа нээлээ

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Соёл, урлагийн цогцолборын 46 дахь жилийн өвөл цагийн үзвэр, үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагааны эхэнд тус цогцолборын төв хойморт байрлах Янжинлхам бурханаа аравнайлан тахих зан үйл үйлдэж, “Үлэмжийн чанар” дуугаар уран бүтээлчид хүндэтгэл, аялгуу эгшиг өргөлөө. Энэ үеэр тус ордны уран сайхны удирдагч Х.Үнэнзориг, хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгчидтэйгээ мэндчилэхийн ялдамд энэ жилийн үзвэр үйлчилгээ, үйл ажиллагааны талаар танилцуулж, Соёл, урлагийн цогцолбороор тав тухтай, сэтгэл хангалуун үйлчлүүлэхийг хүсэв. 
Өвөл цагийн үйл ажиллагааны нээлтэд Орхон аймагт ажиллаж амьдардаг утга зохиолын шилдгүүд, яруу найрагчид, мэргэжлийн урлагийн байгууллагууд болох Хүүхэд залуучуудын театр, Соёлын төвүүд, Орхон аймгийн Соёл, урлагийн газрын хамт олон, Эрдэнэт үйлдвэрийн ардын авьяастнууд, урлаг, соёлын үйл ажиллагааг хариуцан ажилладаг арга зүйч, ахмад уран сайханчид урилгаар оролцож байна. 
Энэ өдөр үйл ажиллагааны төрөл, үйлчилгээг сурталчилж, тус цогцолборын дугуйлангууд болон авьяаслаг сурагчдын амжилт ололт, “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр” гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг дэлгэн, үзэсгэлэн гаргав. Мөн Эрдэнэт үйлдвэрийн цахим музейг үзүүлж, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт боллоо. Түүнчлэн, Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг “Мөнхийн залуу нас” нийтийн бүжгийг зохион байгуулж, бүхий л үзвэр үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй хүргэж, олон шинэ уран бүтээл толилуулахаар төлөвлөж буйгаа зохион байгуулагчдын зүгээс онцлов.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %