Спортын 44 дүгээр спартакиадын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн өнөөдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд хоёр спортын мастер, гурван дэд мастераас эхлээд өндөр зэрэглэлийн тамирчид оролцсоноороо онцлог байлаа, гэж Орхон аймгийн Даамын холбооны нарийн бичгийн дарга Б.Сайнжаргал ярилаа.
100 буудалт даамны тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 16 тамирчин ур ухаанаа уралдуулан өрсөлдөж, найман өрөг тоглосноос эрэгтэйчүүдийн ангилалд нэгдүгээр байрыг Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Сайнжаргал эзэлсэн бол Ерөнхий захиргааны ажилтан Э.Бямбаа, Засвар, механикийн заводын ажилтан М.Лхамхүү нар удаах байруудад шалгарчээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Ус хангамжийн цехийн хамтарсан багийн тамирчин Б.Хонгорзул түрүүлж, дэд байрыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Соёл, урлагийн цогцолборын хамтарсан багийн тамирчин Б.Мөнхжаргал, гутгаар байрыг Авто тээврийн цехийн ажилтан Ш.Одонгэрэл эзэллээ.
















