Эрдэнэт үйлдвэрийн спортын 44-р спартакиадын 5 дахь удаагийн Хэвтээ шахалтын тэмцээн энэ сарын 21-ний өдөр Соёл, урлагийн цогцолборын 2 давхрын фоейд зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөсөн. Тус тэмцээний 59кг, 66кг, 74кг, 83кг, 93кг, -105кг, +105кг-ын 7 жинд нийт 21 бүтцийн нэгжийн 70 гаруй тамирчид өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.
Хэвтээ шахалтын тэмцээний 59кг-ын жинд Засвар, механикийн заводын тамирчин М.Сандагдорж, 66кг-ын Засвар, механикийн заводын тамирчин Э.Баттулга, 74кг-ын жинд Дулааны цахилгаан станцын тамирчин Б.Саранцогт, 83кг, 93кг, -105кг-ын жинд Ил уурхай, Орос 19-р сургуулийн хамтарсан багийн тамирчин Х.Баяраа, Ц.Цэнддорж, Т.Чулуунгэрэл нар, +105кг-ын жинд Ган бөөрөнцгийн цех, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамтарсан багийн тамирчин М.Дорж нар тус тус тэргүүлсэн.
Мөн тэмцээний үнэмлэхүй аваргыг “IPF point” үнэлгээгээр тодруулж, ивээн тэтгэгчийн шагнал гардуулсан. +105кг жинд өрсөлдсөн Ган бөөрөнцгийн цехийн тамирчин, 2024 оны Ази тивийн аварга М.Дорж нь 230кг өргөж “IPF point” үнэлгээгээр 95,37 үнэлэгдсэнээр Дотоод, хяналт, мониторингийн хэлтсийн нэрэмжит Шилжин явах цом, 1 сая төгрөгийн эзэн боллоо.
Энэ удаагийн тэмцээнд Улс, Олон улсын чанартай тэмцээнд тогтмол амжилт үзүүлдэг Үйлдвэрийн газрын шилдэг тамирчид оролцсоноос гадна үзэгчдийн дунд эрэгтэй төрөлд 60кг-ийг хэдэн удаа шахах вэ, эмэгтэй төрөлд 50кг-ийг хэдэн удаа суух вэ зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж, ивээн тэтгэгчээр оролцсон Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн нэрэмжит шагналаар урамшуулсан юм.
Хэвтээ шахалтын тэмцээний үнэмлэхүй аваргаар Ган бөөрөнцгийн цехийн тамирчин М.Дорж шалгарлаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















