Зураг төслийн хүрээлэнгийнхэн ажлын байрандаа Мэдээллийн танхим болон Барилгын инженерийн жишиг өрөө тохижуулж, нээжээ. Тус хамт олон, Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй Хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандарт, “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хүрээнд өөрсдийн санаачилга, дотоод нөөц боломжоо ашиглан уг танхимаа тохижуулсан байна.
Зураг төслийн хүрээлэнгийн Архивын ажилтан О.Одончимэг “Мэдлэг түгээх ажлын байр”-аа танилцуулахдаа, ажилтнуудынхаа дунд төслийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлүүдийн үндсэн санаан дээр тулгуурлан энэ танхимыг байгуулснаа онцолсон. Өмнө нь огт ашиглагдахгүй, хоосон байсан үүдний хэсгийн хонгилд тав тухтай орчин бүрдүүлж, Мэдээллийн самбар, Хүндэтгэлийн булан болон бусад мэдээлэл бүхий гэрэлт самбар өлгөж, байрлуулсан байна. Эндээс Зураг төслийн хүрээлэнгийн түүхэн замнал, үе үеийн ажилтнуудын амжилт ололт, гавьяа шагнал, ажил үйлсийн он цагийн товчоотой танилцахаас гадна өнөөгийн үйл ажиллагаа, бодлого шийдвэр, шинэ санал санаачилга зэрэг цогц мэдээллийг нэг дороос уншиж, танилцах аж.
Мөн инженерүүд өөрсдийн давуу тал, мэргэжлийн ур чадвараа ашиглан Барилгын инженерийн жишиг өрөө нээж, шинэ ажилтнууд болон ажлын уялдаа холбоотой цех, нэгжүүдэд мэдлэг олгох зорилготой ажиллаж байна. Энэхүү жишиг өрөөнд ирсэн ажилтнууд албан байгууллагын шинэлэг орчин бүрдүүлэлт, эргономик ширээ, сандал, эко амьсгалдаг хөвдөн хана, мэргэжлийн онцлогт тохирсон ажлын шүүгээ, “минимал” тавиур, мэдээлэл, төлөвлөгөөгөө тогтоох ширээний хавтан хийх зэрэг олон санаа сэдэл авч, ажил мэргэжилтэй холбоотой шинэ программ, өөрийн болон бусад ажил мэргэжлийн онцлог, давуу талаас суралцаж, мэдлэг мэдээллээ нэмэх боломжтой болжээ.
Зураг төслийн хүрээлэнд Мэдээллийн танхим нээгджээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















