Ус хангамжийн цехийн засварын хэсэгт ажлын байрны мэдлэг түгээнэ

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хүрээнд Ус хангамжийн цехийнхэн тоног төхөөрөмж, цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгүүдээ Мэдлэг түгээх ажлын байр болгон тохижуулсан байна. Өнөөдөр тус ажлын байранд Хүний нөөц, захиргааны хэлтсийн албаны дарга Б.Одгарьд тэргүүтэй мэргэжилтнүүд ажиллаж, мэдлэг түгээхэд зориулан бүтээсэн төслийн ажилтай танилцав. Ус хангамжийн цехийн хамт олон, тоног төхөөрөмжийн засварын ажлын өрөөнүүдийн зай талбайг ашиглан, засварлах, засах бүхий л арга, аргачлалыг биет загвараар харуулж, байршуулсан нь ихээхэн бүтээлч ажил болжээ. 
Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга П.Гансүх, төслийн явц, үр дүн болон шинээр тохижуулсан ажлын байраа танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр, “Мэдлэг түгээх ажлын байрыг хамгийн түрүүнд байгуулсан Авто тээврийн цехийн Технологийн тээврийн засварын хэсгийн хамт олны туршлагаас судалж, газар дээр нь үзэж танилцаад бид ажлаа эхэлсэн. Ингэхдээ цехийнхээ ажлын онцлог, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хаана, аль хэсэгт мэдлэг түгээх нь оновчтой болохыг судалж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргаж байв. Хамгийн гол нь манай хамт олон нэгдээд, мэдлэгийн жагсаалтаа гаргасан нь маш үр дүнтэй болсон гэж бодож байна. Ажлын байранд мэдлэгийн жагсаалтыг хэрхэн, яаж шингээж түгээх талаар харилцан санал бодлоо солилцож, биет үзүүлэн, цахим болон гэрэлт самбаруудыг хийж, мэдээлэл олгох байдлаар байрлуулахаар санал нэгдсэн” гэж мэдээлэлдээ дурдав. 
Энэ хүрээнд тэд засварын хэсгийн 150 мкв талбайг тохижуулж, мэдлэг бататгах, хадгалах, хуваалцах зориулалт бүхий 79 ширхэг биет үзүүлэнг дотоод боломж бололцоогоо ашиглан хийжээ. Нийт 42 мкв талбайд 57 үзүүлэн самбар, 5 ширхэг гэрэлт самбарын суурь болон металл бэлдэц, эрэг шураг, ган татах, хадгалах, ашиглах мэдээлэл агуулсан гүйдэг хаалгатай шүүгээ хийж байршуулсан байна. Мөн мэдээлэл түгээх байрны гэрлийн урсгалыг нэмэгдүүлсэн нь ажиллах таатай орчныг бүрдүүлжээ.  Ус хангамжийн цехийнхэн “Мэдлэг түгээх ажлын байр”-тай болсноор бүтээмж дээшлэх таатай орчин нэмэгдэж, ажилтнуудын сэтгэл ханамж дээшилсэн байна. Мэдлэг олж авахад зарцуулах цаг хугацааг хэмнэж, хэрэгцээт мэдлэг мэдээллийг ил байрлуулан ажилтнууддаа ойртуулсан нь зөв шийдэл болжээ. Ажлын байраараа дамжуулан мэдлэг бүтээх, далд мэдлэгийг илрүүлэн хадгалах орчин бий болж, цаашид мэдлэгээ бататгах, хувиргах, өвлүүлэн үлдээх, суралцах хүсэл эрмэлзэл, чадамжийг нэмж өгсөн өгөөжтэй ажил болсныг нь Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүд уг төсөлтэй танилцах явцдаа үнэллээ.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %