Эрдэнэт үйлдвэрийн спортын 44-р спартакиад өнөөдөр волeйбол, дартсын тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна. Волeйволын тэмцээнд нийт 18 багийн 108 тамирчин хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд Дартсын тэмцээнд 29 цехийн эрэгтэй, эмэгтэй нийт 18 баг, тамирчид оролцож байна.
Спорт цогцолборын ахлах арга зүйч Э.Эрдэнэбаяр: “Энэ удаагийн спартакиад спортын 14 төрлөөр амжилттай явагдаж байна. Есдүгээр сард спортын гадна талбайн төрөл болох хөл бөмбөг, теннис, хөнгөн атлетикийн тэмцээн болж өндөрлөсөн. Одоогийн байдлаар сагсан бөмбөг, ширээний теннис, олс таталтын тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Өнөөдөр волейвол, дартсын тэмцээн эхэллээ. Тэмцээний явцын дүнг танилцуулбал, Баяжуулах үйлдвэр нийлбэр оноогоор тэргүүн байрт явна. Дэд, гутгаар байрт Дулааны цахилгаан станц, Авто тээврийн цех шалгарах боломжтой байна. Спортын 44-р спартакиадад 30 цехийн давхардсан тоогоор 1400 гаруй тамирчин оролцож байна. Хаалтын үйл ажиллагааны үеэр сагсан бөмбөгийн болон волейболын эрэгтэй багийн аваргын төлөөх тоглолт явагдана.”
Арга зүйч Б.Дандар: “Сүүлийн үед дартсын спортоор бүтцийн нэгжийн ажиллагсад их хичээллэж байна. Өмнөх дардсын тэмцээнүүдэд Ил уурхай, Цахилгаан цех, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехүүд амжилттай оролцсон. Эдгээр цехийн баг тамирчид хүчтэй өрсөлдөж байна. Тэмцээн багийн болон ганцаарчилсан тоглолтоор явагдаж өнөөдөр дүнгээ гаргана” гэв.















