Спортын 44 дүгээр спартакиадыг Баяжуулах үйлдвэр хошуучилж явна

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын спортын 44 дүгээр спартакиадыг одоогийн байдлаар Баяжуулах үйлдвэрийн баг, тамирчид хошуучилж явна, гэж Ерөнхий шүүгч, Спорт цогцолборын ахлах арга зүйч Э.Эрдэнэбаяр мэдээллээ. Удаах байрт Авто тээврийн цех, Цахилгаан цех болон Аж ахуй, үйлчилгээний цехийн хамтарсан баг, Дулааны цахилгаан станцын багууд ойрхон оноотой явна. 
Өнөөдөр болсон олс таталтын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Баяжуулах үйлдвэрийн баг тамирчид тэргүүлсэн бол дэд байрыг Оёдлын цех болон Засвар угсралтын цехийн хамтарсан баг эзэлжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд мөн Баяжуулагч бүсгүйчүүд түрүүлж, Онцгой байдал болон “Эрдэнэт медикал” эмнэлгийн хамтарсан баг удаалав. 
Харин бадминтоны төрөлд тэргүүн байрыг Авто тээврийн цех, дэд байрт Спорт цогцолбор, Геологи хайгуулын экспедицийн хамтарсан баг, гутгаар байрт Ил уурхай болон 19 дүгээр сургуулийн хамтарсан баг шалгараад байна. 
Ширээний теннисний төрөлд Баяжуулагчид тэргүүлж, Цахилгаан цех болон Аж ахуй, үйлчилгээний цехийн хамтарсан баг, Авто тээврийн цехийн баг тамирчид удаалсан байна.  
44 дүгээр спартакиадын гадаах төрлүүд болох хөнгөн атлетик, хөл бөмбөг, талбайн теннисний тэмцээн өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдаж дүнгээ гаргасан. Хөнгөн атлетикийн төрөлд Баяжуулах үйлдвэр нэгдүгээр байрт, Засвар, механикийн завод хоёрдугаар байрт, Цахилгаан цех болон Аж ахуй, үйлчилгээний цехийн хамтарсан баг гуравдугаар байрт бичигдсэн. Харин Хөл бөмбөгийн төрөлд Дулааны цахилгаан станц түрүүлж, удаах байруудад Ил уурхай болон 19 дүгээр сургуулийн хамтарсан баг, Баяжуулах үйлдвэрийн баг тодорчээ. Талбайн теннисний төрөлд нэгдүгээр байрыг Авто тээврийн цех, хоёрдугаар байрыг Дулааны цахилгаан станц, гуравдугаар байрыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор болон Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан баг эзэлжээ.  
Уурхайчдын 44-р спартакиадад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн 18 багийн тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Ирэх өдрүүдэд волейбол, дартс, шатар, даам, усанд сэлэлт, корнхолл тэмцээнүүд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах юм.   


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %