Эрдэнэт үйлдвэрийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс хамтран мэргэжилтнүүдээ сургаж чадавхжуулах “Сургалт хөгжлийн хөтөлбөр”-ийг энэ онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд цуврал сургалт зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа “Санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага” сэдэвт сургалт боллоо. Энэхүү сургалтад үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн 50 орчим эдийн засагч хамрагдаж, санхүү, капитал төсөвлөлт ба хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, санхүүгийн шинжилгээ, капиталын өртөг, оновчтой бүтцийн талаар “номын дуу” сонслоо.
Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагч нар харьцангуй залуужсантай холбогдуулан тэднийг хөгжүүлэх, чадваржуулах, мөн туршлагатай мэргэжилтнүүдийг шинэлэг аргачлалын онцлогтой танилцуулах хэрэгцээ шаардлага бий болжээ. Иймээс эдийн засагчдын хэрэгцээг тодорхойлох судалгааны дүгнэлтэд үндэслэн цуврал сургалтыг Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран зохион байгуулж байна. Оролцогчид өмнө нь өртгийн шинжилгээ хийхэд суралцсан бол энэ удаа санхүүгийн тайлангууд, тэдгээрийн практик хэрэглээ, хэтийн төлөвийн шинжилгээ, бизнесийн үнэлгээний хэрэглээ, аргачлал, хөрөнгө оруулалтын техник шинжилгээний аргачлалын ур чадварт суралцсан байна.
“Санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага” сэдэвт сургалт болов
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















