Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэвийн ажиллаж, өндөр эрсдэлтэй ажлын байрны үзлэг шалгалтыг бүтцийн нэгжийн 34 ажлын байранд төлөвлөгөөний дагуу хийсэн тухай ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтны 14 хоногийн болон мастерууд, нийт ажилтны зэрэг бүхий л чиглэлээр төлөвлөгөөт сургалтууд зохион байгуулагдсан байна. 
Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг боловсруулж, Орхон аймгийн ажлын хэсэгт танилцуулахаар бэлтгэж буйг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс мэдээлэлдээ дурдав. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийгдэж буй техникийн нөхөн сэргээлтийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, өнөөдрийн байдлаар 580 га талбай буюу 74.6 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх үүрэг даалгавар өгсөн бөгөөд өнгөрсөн 2023 онд үүний 1229 га талбайд нөхөн сэргээлт хийснээр нийт 1810 га талбайд дээрх ажлыг хийж гүйцэтгэжээ. Үлдэж буй 190 га талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлыг ирэх 11 дүгээр сард дуусган, орон нутагт хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгааг тус хэлтсээс мэдээллээ. Энэхүү нөхөн сэргээлтийн ажлын явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар өнгөрөгч бямба гарагт газар дээр нь танилцаж, өндөр сэтгэгдэлтэй буйгаа илэрхийлснийг энэ үеэр онцлов.   

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас их орсны улмаас Ил уурхай ачаалалтай ажиллаж, хүнд даацын машин техникийн тусламжтайгаар замын хүндрэлийг давж, уулын ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Авто тээврийн цехэд уулын тээвэрлэлт хэвийн, намар өвлийн бэлтгэл 95 хувиар биелсэн дүнтэй байна. Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу нийлүүлж буй Комацу фирмийн өөрөө буулгагч авто машины дараагийн ээлжийг энэ долоо хоногийн Пүрэв гаригт ажилд гаргахаар төлөвлөж байгаа аж. Баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгч технологи өвлийн горимд шилжиж, төв корпусын 3, 4, 5, 6-р өтгөрүүлэгчийг үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж буйгаа цехийн удирдлага мэдээллээ. Мөн өвлийн бэлтгэл хангах ажил 93 хувьтай, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Засвар, механикийн заводын өргөтгөл шинэтгэлийн ажлын явц 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Дулааны цахилгаан станц өвөл цагийн горимоор хэвийн ажиллаж байгааг мэдээллээ. 

Эрчим хүчний хэлтсээс ажлын хэсэг байгуулж, энэ долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл хэрхэн хангагдаж буйтай танилцах юм байна. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа үзүүлдэг нийгмийн дэмжлэг туслалцааны нэг болох өвлийн улиралд  шахмал түлшний дэмжлэг олгох ажил эхэлж байна. Иймд бүтцийн цех, нэгжүүд нийгмийн тусламж дэмжлэг хариуцсан ажлын хэсгээрээ дамжуулан шахмал түлшний дэмжлэгт хамрагдах, гэр хороололд амьдарч буй ажилтнуудынхаа нэр бүртгэлийг нарийн гаргаж, ирүүлэхийг Нийгмийн харилцааны хэлтсээс анхаарууллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний зарим үзүүлэлтийн хоцрогдлыг арилгахад холбогдох цехүүд онцгой анхаарч, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган мөрдөж ажиллахыг үйлдвэрийн удирдлагууд дахин сануулж, онцоллоо. Мөн Ерөнхий захирал Г.Ёндон, Геологи хайгуулын экспедицийн өрмийн инженер Ч.Цэвэлдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулж, баяр хүргэлээ. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %