Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтнууд сар тутамд “Work shop” өглөөний уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцдог уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу энэ сарын өглөөний уулзалтыг Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албанаас хариуцан зохион байгууллаа.
Тэд энэ удаа өнгөрсөн улиралд албан томилолт, сургалтад хамрагдсан ажилтнуудынхаа тайланг сонсож, сүүлийн үеийн мэдлэг мэдээлэл болон сонирхолтой илтгэлүүдээс хэлэлцүүлэн, санал бодлоо хуваалцав. Мөн удахгүй болох Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн өдрийг угтан зохион байгуулах багийн уралдааны удирдамжтай танилцахын зэрэгцээ Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хүний нөөцийн үйл ажиллагааны олон улсын чиг хандлагын талаар ажилтнууддаа мэдээлэл хийсэн байна.
Тус хэлтсийнхэн өөрсдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдээллээр цэнэглэх, эрч хүч, урам зориг нэмэх зорилгоор “Work shop” өглөөний уулзалтыг тогтмолжуулж, хэлтсийн алба, хэсгүүд ээлжлэн зохион байгуулдаг аж. Өглөөний уулзалтаа үр дүнтэй, өгөөжтэй болгох үүднээс шинэлэг хэлбэр, өргөн агуулгыг чухалчилж буйг зохион байгуулагч Дотоод зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн албаныхан онцоллоо.















