АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Тус зөвлөлийн гишүүд, томилолтын ажлын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, харилцан санал бодлоо солилцов. Уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, үйлдвэрийн үйл ажиллагаа болон авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.   
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, авлигын эсрэг, түүнээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг АТГ-аас өгч буй зөвлөмж, чиглэл, олон улсын стандарт, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байна. Дэлхийн улс орнууд өнөөдөр авилгаас ангид байх зарчим хэрэгжүүлж байгаачлан Эрдэнэт үйлдвэрт төрийн үйлчилгээ, төрийн өмчийн газруудын үйл ажиллагааг ил тод, шилэн байлгах зорилттой ажиллаж буйг Ерөнхий захирал Г.Ёндон мэдээлэлдээ онцлов. Тэрээр, бүтэн жилийн дүр зураглалаар мэдээлэх үүднээс 2023 оны худалдан авах үйл ажиллагааны талаар дурдсан. Өнгөрсөн оны байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд худалдан авалтын 1569 тендер шалгаруулалт төлөвлөгдөж, тэдгээрийн үнэлгээний хороонд 300 орчим ажилтан ажилласан байна. Эдгээрт давхардсан тоогоор 4760 компани оролцсон бөгөөд нэг компанийн тендерт бүрдүүлж ирүүлсэн материал гэхэд 100-200 хуудастай байдаг. Нэг үнэлгээний хороо дунджаар 5 компанийн материалтай танилцдаг гэж үзвэл, нэг гишүүн үндсэн ажлынхаа зэрэгцээ 500-1000 хуудас бүхий материал уншиж танилцаж, үнэлэх шаардлагатай болдог гэсэн үг. Энэ ажиллагааг хөнгөвчлөх, алдаа гаргахаас сэргийлэх, авлига ашиг сонирхлоос ангид байж, шударга үнэлгээ хийх зорилгоор худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан “Tender eval” өнгөрсөн 6 дугаар сард нэвтрүүлээд байгааг дэлгэрэнгүй танилцууллаа. 
УИХ-ын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 59-р тогтоол, 2024 оны 46-р тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Энэ дагуу үйл ажиллагаа зохион байгуулж, заасан хугацаанд хэрэгжилтийг ханган, танилцуулах үүрэг даалгаврыг Эрдэнэт үйлдвэр биелүүлэн ажиллаж байна. 2024 онд үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар “Авилгаас урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх болон Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан юм. Түүнчлэн, Авлигатай тэмцэх Үндэсний хорооны тогтоолоор АТГ-аас өгсөн үүргийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т, MNS ISO 37001 авлигатай тэмцэх менежментийн олон улсын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлын бэлтгэл хангаж байна. Энэ талаарх мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн холбогдох газар, хэлтсүүд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн төлөөлөгчдөд танилцуулах аж.   
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүн, Эрдэнэт үйлдвэрт хоёр өдрийн турш ажиллах бөгөөд тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцан, Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, бүтцийн нэгжүүдийн ҮЭ-ийн хороодын дарга, төлөөлөлтэй уулзалт хийх юм байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %