“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн цахим сургалтын тэргүүн туршлага хуваалцах сургалт энэ сарын 17-19-нд тус сургууль дээр болно. Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн хамтарсан санхүүжилттэй “Digital move” төслийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн цахим сургалтын тэргүүн туршлагыг нийтэд таниулах, төсөл хэрэгжүүлэгч консорциумын сургуулиудын багш ажилтан, оюутнууд харилцан туршлага судлах боломж олгох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм. Уг үйл ажиллагаанд СИТИ их сургууль, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Оточ манрамба их сургуулийн багш, оюутнууд, Эрдэнэт хотын зорилтот бүлгийн аж ахуйн нэгжийнхэн оролцох юм. Энэ үеэр цахим сургалтын платформ болон видео хичээл бэлтгэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, цахим ур чадварыг хөгжүүлэх, цахим сургалтад “Moodle” платформыг нэвтрүүлсэн туршлага, боломжууд зэрэг лекц, олон төрлийн сургалт зохион байгуулна. Түүнчлэн, сургалтад оролцогчдод “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, түүний цахим сургалтын студи, лабораториуд, Эрдэнэт үйлдвэрийн зарим цех, нэгжийн үйл ажиллагааг танилцуулах юм.
Цахим сургалтын тэргүүн туршлагаас хуваалцана
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















