Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд, Засгийн газрын шагнал гардууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 217 дугаар тогтоолоор жил бүрийн энэ өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэж ирсэн. 8 дахь жилдээ тэмдэглэж буй эл өдрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтэс, Көүчлаб сургалтын төвтэй хамтран, нийт мэргэжилтнүүдийнхээ дунд  сургалт хөгжлийн хөтөлбөр зохион байгуулав. Энэхүү хөтөлбөрийг хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулга, эрэлт хэрэгцээнд үндэслэн хийж буйгаа хэлтсийн удирдлагууд онцоллоо. 
Сургалтын хөтөлбөрийн төгсгөлд “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зарим мэргэжилтнүүдийг Засгийн газрын шагналаар шагнасныг Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд нар гардуулан, баяр хүргэлээ. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр, Ил уурхайн хүний нөөцийн мэргэжилтэн Т.Халиунаа, Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтэн Л.Мянган, Засвар механикийн заводын хүний нөөцийн мэргэжилтэн Н.Соёлмаа, Спорт цогцолборын хүний нөөцийн мэргэжилтэн Д.Эрдэнэсувд нар шагнагдсан бол тус яамны “Жуух бичиг”-ээр Авто тээврийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Э.Хэрлэнгоо, Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтэн О.Оюун-Эрдэнэ, Зураг төслийн хүрээлэнгийн нарийн бичиг-бичиг хэргийн ажилтан Т.Бэлгүтэй нар шагнуулав. Мөн Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Засвар угсралтын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмон, Хүний нөөц, захиргааны хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Э.Эрдэнэтуул нарыг шагнасныг гардууллаа. Түүнчлэн нэр бүхий ажилтныг Эрдэнэт үйлдвэрийн шагналаар шагнах тухай Ерөнхий захирлын 10 дугаар сарын 10-ны өдрийн тушаалыг Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд танилцуулсан юм. 
Хүний нөөц, захиргааны хэлтсээс нийт удирдлага, мэргэжилтнүүдийнхээ дунд эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажил бичих уралдаан зарлаж, эхний байранд шалгарсан бүтээлүүдийг эмхэтгэн хэвлүүлсэн байна. Энэ үеэр энэхүү эмхэтгэлийг хүний нөөцийн мэргэжилтнүүддээ гардуулж, “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн бэлэг болгон барилаа. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %