Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нар хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үзэг зурлаа. Энэхүү ёслолд Эрдэнэт үйлдвэрийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх, албаны дарга М.Мөнхбаатар, мэдээллийн аюулгүй байдлын тэргүүлэх мэргэжилтэн Б.Гансэрээтэр, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Менежмент зохицуулалтын албаны дарга Э.Сугаррагчаа, Технологийн үйлчилгээний бизнесийн газрын захирал Н.Дугар, Технологийн шинэ үйлчилгээний хэлтсийн дарга Х.Батбаяр нар оролцов.         
Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэхийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үг хэлэхдээ, Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологи нийгэм, эдийн засгийн амьдралд гүнзгий нэвтэрч, улс орноороо дижитал шилжилт, технологийн өөрчлөлт, шинэчлэлийн үед бид ажиллаж амьдарч байна. Төрийн байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, компаниудын үйл ажиллагаа цахим болж, хиймэл оюун ухаан, хөвүүлэн тооцоолуур өргөн нэвтэрч байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшилтэт технологид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүчний салбарт өргөн нэвтрүүлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Энэ цаг үед асар их мэдээлэл, өгөгдөл цахимаар дамжуулах бодит шаардлага, хэрэгцээ бий болж байгаагийн зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл бодитой оршиж, хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий болгох, төрөл бүрийн кибер довтолгоо, халдлагаас хамгаалах, сөрөн зогсох талаар холбогдох төр захиргааны байгууллагууд болон энэ талын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах, стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх бодит шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцоллоо. 
 Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн дүүрэгт харилцаа холбооны худаг сувагчлал байгуулах, өргөтгөх, шилэн кабель болон холбооны тоног төхөөрөмж сурилуулах, мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэх, дэд бүтцийг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тусгагджээ. Хамтын ажиллагааны хамгийн гол зорилт нь мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх зэргээр орчин үед тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ирэх жилүүдэд хоёр тал хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.  
“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, хоёр талын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүд Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймаг, цаашлаад Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжилд том ахиц авчирна гэдэгт төгс байгаагаа илэрхийлэв. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %