Авто тээврийн цехийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 95 хувийн гүйцэтгэлтэй явна. Тус цехийн хамт олон тээврийн хэрэгслүүдийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, Улсын үзлэгт бэлдэн улирлын үйлчилгээг чанартай хийжээ. Мөн өвлийн зам арчилгааны техникүүд, дулаан болон агааржуулалт, гал унтраах системийн бэлэн байдлыг хангаж, шатахуун түгээх станцуудын тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийж, барилга байгууламжуудынхаа битүүмж дулаалгыг хийсэн байна. Өвлийн дизель түлшний тендер зарлагдсан, хараахан нийлүүлэгдээгүй. Харин өвлийн дугуй 95 хувь нь нийлүүлэгдсэн. Солих ажил өнөөдрийн байдлаар 47 хувьтай явна. Суудлын болон бага оврын автобус зэрэг 92 тээврийн хэрэгсэл өвлийн дугуй солихоос одоогоор 43-ыг сольжээ. Түүнээс гадна хүнд даацын өөрөө буулгагч автомашинуудыг ашиглалтад оруулах ажил үргэлжилж байна. Хүнд даацын өөрөө буулгагч хоёр автомашиныг ажилд гаргасан бол одоо дөрвөн машин угсралтын шатанд, дахиад дөрвөн машин хүлээгдэж байна, гэж АТЦ-ийн Үйлдвэр техникийн товчооны инженер технологич М.Эрдэнэхүү мэдээллээ.
Эрдэнэсийн тээвэрчид өвлийн бэлтгэлээ 95 хувьтай хангажээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















