УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Удирдах ажилтнуудын даваа гарагийн шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. 10 дугаар сар гарсаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт 100 давсан хувиар биелсэн амжилттай ажиллаж байна. Тухайлбал, уурхайчид +63000 м3 уулын цул гаргаж, +19000 м3 хөрс хуулж, баяжуулагчид + 28000 тонн хүдэр боловсруулсан байна. Энэ хугацаанд 22,46 хувийн агуулгатай 4554 тонн цэвэр зэс агуулсан, 20281 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Сарын эхнээс 57 контейнер молибдены баяжмал экспортод гаргасан. Харин 356 вагон зэсийн баяжмал ачсан нь төлөвлөгөөнөөс 12 вагоноор илүү байна.  
Өнгөрсөн долоо хоногт эргэлтийн нэгдүгээр усан сан дээр гэмтэл гарсны улмаас эргэлтийн усан хангамж доголджээ. “Их зогсолт”-ын үеэр аваарын схем хийж, бэлэн байдлыг хангасан нь хэрэг боллоо гэж Ерөнхий инженер онцлов. Ус хангамжийн цех, Баяжуулах үйлдвэртэй хамтарсан Засварын ажлын тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Г.Батмөнх дарга танилцууллаа.  
Геологи, хайгуулын экспедиц Оюутын орд дээр гидрогеологийн судалгаа хийж, 1000 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэн усны параметрүүдийг тодорхойллоо. Мөн чулуулгийн хувийн жинг тодорхойлох, хүдрийн баяжигдах шинж чанарыг судлах хагас үйлдвэрлэлийн туршилт судалгааны дээж авах зорилгоор далд нэвтрэлт хийгдэж байгаа юм. Далд малталт одоогоор 95,9 тууш метртэй явагдаж байна гэж Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн мэдээллээ. 
 Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд зохиогддог 44 дэх удаагийн спартакиадыг энэ жил спортын тоглолт хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэн бэлтгэл ханган ажиллаж байгаагаа Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү мэдээлэлдээ онцлов. Спартакиад олон жилийн турш уламжлал ёсоор бүтэн жилийн хугацаанд спортын тэмцээн цувралаар зохион байгуулагддаг байсан бол энэ удаа олон ажилчдыг хамруулсан спортын тоглолт хэлбэрээр явагдахаар болжээ. 44 дүгээр спартакиадын нээлт энэ сарын 18-ны өдрийн 17.00 цагт болох бөгөөд энэ үеэр удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдийн дунд бооцоот тэмцээнүүд явагдахаас гадна спортлог азтануудыг тодруулах юм байна.  
Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон Ерөнхий захирлын “Ногоон ажлын байр бүрдүүлэх” тухай тушаалыг хэрэгжүүлэх үүднээс “Нэг ажилтан-Нэг цэцэг“ аяныг 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн өрнүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Бүтэн сар үргэлжлэх энэхүү аяны нээлт энэ сарын 21-ний өдөр Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд болох бөгөөд эко орчин бүрдүүлэх, ногоон ажлын байр бий болгоход бүтцийн нэгжүүд идэвхтэй оролцохыг тус цехийн дарга уриаллаа. 
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх өвлийн бэлтгэл, үндсэн тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг хангах чиглэлийн ажлыг эрчимжүүлэх, хүнд даацын өөрөө буулгагч автомашинуудыг угсрах ажлыг шуурхайлах үүрэг чиглэл өглөө. Харин Ерөнхий захирал Г.Ёндон Үйлдвэрлэл, технологийн парк, тэр дундаа зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах мөнгөн урсгалын төсөөллийг Үндсэн чиглэлтэй уялдуулан шинэчлэн тооцоолохыг Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэс болон холбогдох газар, бүтцийн нэгжүүдэд үүрэг болгов. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %