Энэ оны техникийн шинэчлэлийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн “СБШ-250 МНА-32” өрмийн шинэ машиныг 16 хоногийн хугацаанд Ил уурхайн засварын хэсгийнхэн угсарч, тохируулан ажилд гаргалаа. Уг өрмийн машин нь 85 тн жинтэй, 534кВт суурилагдсан хүчин чадалтай, ОВЕН фирмийн программчлагдсан логик контроллер бүхий автомат удирдлагын системтэй юм. Мөн хөдөлгүүрүүдийн удирдлага нь ONI брэндийн нам хүчдэлийн давтамж хувиргуураар тоноглогдсон аж. Түүнчлэн, өрөмдлөгийн автомат системтэй энэхүү өрмийн машин ашиглалтад орсноор Ил уурхайн тасралтгүй ажиллагааг ханган ажиллах нөхцөл бүрджээ. “Манай засварын хэсгийнхэн хугацаанаас нь 7 хоногийн өмнө шинэ өрмийн машины угсралт, тохируулгын ажлыг дуусгалаа. Ил уурхайн хэмжээнд долоон өрмийн машин ажилладаг. Шинэ өрмийн машины суурилагдсан хүчин чадал нь 534 кВт юм. Тэгвэл өмнөх өрмийн хүчин чадал 409 кВт байх жишээтэй. Машинчийн ажиллах орчин эрс сайжирсан. Дуу чимээ, чичиргээ, доргилт багатай, автоматчилагдсан галын системтэй. Мөн хийн болон гидро систем шинэчлэгдсэн зэрэг давуу талтай. Өгөгдөл өгсөн тохиолдолд өөрөө автоматаар өрөмдлөг хийх боломжтой” гэж Өрөмдлөг, тэсэлгээний ахлах мастер Б.Барсбаатар ярилаа.
Шинэ өрмийн машин ажилд гарлаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















