Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр цаг үеийн ажилд анхаарал хандуулж, мэдээлэл солилцлоо. Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн улиралд бэлтгэх ажлын төлөвлөгөө өнөөдрийн байдлаар 84.2 хувиар хангагдаж байна. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлын чиглэлээр нийт 73 ажил төлөвлөснөөс 63 хувь нь 100 хувийн гүйцэтгэтгэлтэй байгаа бол эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийг бэлтгэх ажлын 78.2 хувь нь бүрэн хийгджээ. Үйлдвэрийн хэмжээнд аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн чиглэлийн ажлууд 104 хийгдэхээс одоогийн байдлаар 66 нь 100 хувь, 15 нь 80-99 хувийн гүйцэтгэлтэй байна. Ингэснээр төлөвлөгөөний биелэлт 63.5 хувийн биелэлтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2024-2025 оны намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 293 ажил төлөвлөснөөс одоогоор 191 ажил бүрэн хийгдэж дууссан байна. 
Намрын мод тариалалт өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд тус хэлтэс болон Ногоон хөгжил төслийн нэгжээс зохион байгуулсан үйл ажиллагаанд Хангал голын эрэг дагуух 3.4 га газарт үйлдвэрийн 35 бүтцийн нэгжийн 875 ажилтан, хоёр төрлийн 6125 ширхэг мод тарьж, усалгаа арчилгаа хийсэн байна. Түүнчлэн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 сая 508 мянган мод тарьж, ургуулж байгаа юм. 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран 3 дахь жилдээ зохион байгуулсан “Уул уурхайн долоо хоног” буюу “Mining week & MinrPro-2024” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тайж хайрхны бэлд энэ сарын 2-ноос 5-ны өдрүүдэд боллоо. Уг үйл ажиллагаанд зохион байгуулагчдын зүгээс ирүүлсэн удирдамжийн дагуу Эрдэнэт үйлдвэр 29 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрийн газрын танилцуулга, үзэсгэлэн, илтгэл болон уулзалтуудыг зохион байгуулж, оролцоод ирсэн байна. Түүнчлэн, энэ долоо хоногт Улаанбаатар хотод болох “Mongolian mining -2024” үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төлөөлөл оролцохоор бэлтгэж байгаа аж. 
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2024 оны эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 6000 гаруй хүн хамрагдаад буй нь өндөр үзүүлэлт юм. Эрүүл мэндийн үзлэгийг цаг хугацаанд нь багтаах, ажилтнуудыг бүрэн дүүрэн хамруулахад цех нэгжүүд зохион байгуулалт хийж ажилласны үр дүн гэдгийг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас онцлов. Оны эцэс хүртэлх хугацаанд үзлэгт хамрагдаагүй үлдсэн ажилтнуудаа идэвхтэй хамруулж, дуусгахыг анхаарууллаа. Мөн ирэх оны эрүүл мэндийн үзлэгийн багц сонголт болон квотын саналыг эцэслэн, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт Медикал” эмнэлэг хамтран боловсруулалт хийж байна. Ингэснээр он гарангуут эрүүл мэндийн үзлэг төлөвлөсөн хугацаандаа эхэлж, дуусах бэлтгэл хангагдах юм байна. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %