“Залгамж” хөтөлбөрийн оролцогчид чууллаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хүний нөөцийн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь “Залгамж” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь туршлагатай ажилтнуудад нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсрол олгох замаар тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, амьдралын дараагийн үед хэвийн дасан зохицох сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, тэдний мэдлэг, туршлага, ур чадвар, авьяасыг шинэ ажилтнуудад өвлүүлснээр үйлдвэрийн газрын стратеги зорилтуудыг хангах, байгууллагын соёл, дархлааг бэхжүүлэх зорилготой юм. 
Тус хөтөлбөрт оролцогчдыг идэвхжүүлэх энэ жилийн гурав дахь үйл ажиллагаа өнөөдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр эхэллээ. Тус үйл ажиллагааг нээж, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр үг хэлэв. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр түүхэн хугацаандаа хүний нөөцөө хэрхэн бэлтгэж ирсэн тухай баримт киног толилууллаа. 
Мөн үеэр, Эрдэнэт үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтны төлөөлөл Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин Г.Баасандорж, баяжмалын хатаагч Ц.Даваажав, Авто тээврийн цехийн хүнд машин механизмын засварчин Б.Эрдэнэ-Очир, ЗМЗ-ын гар хэвчин Ц.Эрдэнэсүх, Ж.Нямдаваа, хэвний гол баригч Г.Сүхбаатар, ХМТАЦ-ийн цахилгаан механикч Г.Ганзориг нарт “Зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөгжил, дэвшилд сэтгэл зүрх, оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан, олон жил үр бүтээлтэй ажиллан, “Залгамж” үеэ бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье, хэмээн “Талархлын багц” гардуулав. “Халуун залуу насны тань гал цог, эрч хүч, Хөлсний тань дусал, оюуны их ундаргаар, Хөгжил дэвшилд түүчээлснээ, Хамт олон, үйлдвэр тань танаар бахархана” хэмээн хүндэтгэлтэйгээр дуудахад тэдний сэтгэл догдолж буй нь илт байв. 

Энэ үеэр, УИХ-ын Тамгын газрын дэд дарга, “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Удирдах зөвлөлийн дарга, “Эрдэнэт шинэ илгээлт” төслийн ажлын хэсгийн гишүүн Ү.Амарбат “Эрдэнэт шинэ илгээлт” төслийн танилцуулга, сургалт хийлээ. Сургалтад оролцогчдыг Ил уурхай, Ногоон хөгжлийн төслийн нэгж-Ойн генетик нөөцийн төв, Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн талбайд зочилж, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцууллаа. Энэ үеэр “Талархлын багц” гардсан зарим ажилтнуудын сэтгэгдлийг сонссон юм.   


 

ХМТАЦ-ийн Цахилгаан механикч Г.Ганзориг:
Эрдэнэт үйлдвэрт би 1993 онд ажилд орсон. Зах зээлийн эхэн үед ажилтнууд наймаа арилжаанд гарснаас үүдэн боловсон хүчний хомсдол үүссэн үе байлаа. Үйлдвэрийн Боловсон хүчний хэлтсийн дарга Д.Тогооч Технологийн сургуулийн төгсөх ангийн 20 гаруй оюутан биднийг сургууль дээр ирж элсүүлж авч байсан. 
Энэ сайхан хамт олны дотор эзэмшсэн мэргэжлээрээ дуртай ажлаа 31 жил хийлээ. Намайг анх ажиллаж эхлэхэд Оросын ЭВМ-1046 гэх тооцоолон бодох машин байлаа. Овор хэмжээ их ч, ганц л компьютертой тэнцэх хүчин чадалтай машин байлаа. Одоо бол Эрдэнэт үйлдвэрт бүхэл бүтэн мэдээллийн сүлжээ бий болсон. Түүнд гар бие оролцсондоо баяртай явдаг. Манай үйлдвэр чадварлаг залуусаар ажилтнуудынхаа эгнээг тэлсээр байгаа. Тэдэндээ хандаж, Эрдэнэт үйлдвэрийнхээ энэ сайхан бүтээн байгуулалтыг улам төгөлдөржүүлж, хөгжүүлж яваарай, гэж захья. Миний хувьд “гавьяа”-даа гарчхаад, компьютер, принтерийн багахан засварын газраа ажиллуулна даа. 


 

АТЦ-ийн Хүнд машин механизмын засварчин Б.Эрдэнэ-Очир:
Өнөөдөр гавьяаны амралтдаа гарч, Эрдэнэт үйлдвэрийнхээ “Талархлын багц”-ыг гардаж авлаа. Сэтгэл маш их хөдөлж байна. Нийгмийн шилжилт эхэлсэн 1990 онд 10-р дугаар ангиа дөнгөж төгссөн жаал хүү Эрдэнэт үйлдвэрийг зорин ирснээс хойш өдгөө 34 дэх жилдээ ажилласан байна. Эрдэнэс тээвэрлэгч аварга Белаз машины зүрх судас болсон гидро системийг засварладаг сайхан ажлыг өдий олон жил хийснээрээ бахархаж байна. Эртэч бай, үргэлж хөдөлмөрлө гэж захидаг аав минь 90 гаруй насыг зооглож, одоо ч сургаалаа хайрласаар байгаа. Тийм болохоор гавьяандаа гарлаа гээд гараа эвхээд суухгүй ээ. Ахан дүүс, найз нөхдийнхөө “төмөр” хүлгийг засаж, янзлаад л, дуртай ажлаа үргэлжлүүлнэ дээ. Эрдэнэт үйлдвэрийнхээ залгамж халаа болсон дүү нартаа ажлын амжилт хүсье. 


 

Баяжуулах үйлдвэрийн Баяжмал хатаагч Ц.Даваажав:
Би 1992 онд Эрдэнэтийн 4-р арван жилийн сургуулийг төгсөж, цэргийн албаа хаачхаад, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуульд Баяжуулалтын нэг жилийн курс төгсөөд л 1994 онд Эрдэнэт үйлдвэрт орж байлаа. Намайг ажилд орох үед үйлдвэр маань Оросын тоног төхөөрөмжтэй. Тоос шороо, дуу чимээ ихтэй, хүндхэн нөхцөлд ажилладаг байлаа. Одоо бол орчин үеийн техникээр өвч тоноглогдсон, ажлын байрны нөхцөл маш сайхан болсон. Миний хувьд Баяжуулах үйлдвэрт өрнөсөн бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож, ХАБЭА-н зөрчлийг багасгах, ажлын байрны тав тухыг сайжруулах, хөдөлмөр хөнгөвчлөхөд чиглэсэн нэлээн олон санал, санаачилга гаргасан. Үүнийг маань үнэлж, үйлдвэрийн шинийг санаачлагчдын хамт ОХУ-ын нийслэл Москва хотноо аялуулсан юм. Энэ их мартагдашгүй сайхан үйл явдал байсан. Миний хувьд хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлөөр 50 насандаа тэтгэвэртээ гарч байгаа. Гараад хувийн жижиг бизнесээ хариуцан ажиллана гэсэн бодолтой байгаа. Энэ дашрамд, Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд, ажил мэргэжил нэгтнүүддээ амжилт, аз жаргал хүсье. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %