“Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн оролцогчид төслийн үр дүнгээ хэлэлцэв

Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлж буй хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн оролцогчид энэ оны төслийн үйл явц, үр дүнгээ хэлэлцлээ. 
Хөтөлбөрийн хэлэлцүүлгийн эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, менежментийн ухааны доктор О.Отгонбаяр, Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 70 хувь нь залуучууд болсон өнөө үед залуу ажилтнуудаа бодлогоор дэмжих нь хамгийн чухал болохыг мэдээлэлдээ дурьдаж,  сүүлийн  таван жилд  тасралтгүй хэрэгжиж буй хүний хөгжлийн хөтөлбөрүүд энэ оны үйл ажиллагаагаа ирэх 11 сард дүгнэж, шинэ оны зорилтоо эхэлнэ гэж онцлов. Ингэхдээ Шинэ ажилтны хөтөлбөрт идэвхтэй оролцсон оролцогчдоо Залуу ажилтны хөтөлбөрт, залуу ажилтны хөтөлбөрийн манлайлагчдаа Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрт гэх зэргээр шат ахиулан урина гэсэн юм. 
“Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын Тамгын газрын дэд дарга, “Хойд бүсийн хөгжлийн төв”-ийн Удирдах зөвлөлийн дарга, “Эрдэнэт Шинэ илгээлт” төслийн ажлын хэсгийн гишүүн Ү.Амарбат,  эл төслийнхөө талаар танилцуулга, мэдээлэл хийв. “Эрдэнэт Шинэ илгээлт” төслийн хүрээнд хөгжлийн 12 төсөл хэрэгжих бөгөөд эдгээрээс Үйлдвэрлэл технологийн парк, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах, Хаягдлын шинэ сан байгуулах, Эрдэнэт машин цогцолбор, 500 оюутны цогцолбор зэрэг зургаан төсөл нь Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн хэрэгжих юм. Тэрээр, танилцуулгадаа дээрх төслүүдийн техник эдийн засгийн үзүүлэлт, үр дүн, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй дурьдаж, Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн оролцогчдод мэдээлэл өглөө. 

Энэ онд “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн 65 оролцогч, найман багт хуваагдан, тус тусдаа тодорхой төсөл хэрэгжүүлэн ажилласан байна. Хөтөлбөр эхлэх  үед оролцогчдод төслөө хэрхэн сонгох, төлөвлөгөө боловсруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байсан бол өнөөдөр тэд өөрсдөө төслийн илтгэлээ хэрхэн боловсруулж, үр дүнтэй, өгөөжтэй танилцуулах нь сэдвээр сургалт, хэлэлцүүлэг хийлээ. Баг бүр хэрэгжүүлсэн төслийн үйл явцаас танилцуулсны дараа Төлөвлөлт, эдийн засаг, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Дэлгэрмаа үнэлэлт дүгнэлт болон зөвлөмж өгсөн юм.  

 

“Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн оролцогч, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн иж бүрдүүлэгч Б.Амгалан:
Намайг 2020 онд Эрдэнэт үйлдвэрт анх ажилд орох үед “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөр хэрэгжиж байсан. Тэр хөтөлбөрөө дуусгаад, үргэлжлүүлэн “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрт хамрагдаж, одоо багийн ахлагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд бид хувь хүний хөгжилд чиглэсэн шат дараалсан олон сургалтад хамрагдсан. Ингэснээр бидний багаар ажиллах чадвар дээшилсэн гэж боддог. Одоо бид хөтөлбөрийнхөө хүрээнд төсөл хэрхэн боловсруулах, ямар сэдэв сонговол илүү хэрэгцээ шаардлагатай, ач холбогдолтой байх вэ гэдэгт анхаарсны үндсэн дээр сонгож, хоёр дахь шатны үйл явцын хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр бид төсөл хэрэгжүүлэх явцад учирч буй бэрхшээл, цаашид анхаарах талаас нь голлон ярилцана. Мөн цаашид төсөл боловсруулах, тайлан бичих гэх зэрэг төсөлтэй холбоотой бүхий л мэдээллийг солилцож, судалгаа хийж байна. Манай баг 10 гишүүнтэй. Өмнөх хөтөлбөрүүдээс шалгарч үлдсэн манлайлагч оролцогчид байгаа гэсэн үг. 


 

“Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн оролцогч, Дулааны цахилгаан станцын эдийн засагч Ц.Сарантуяа: 
Миний хувьд, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гаргаж, тэр дагуу өөрийгөө чадавхижуулахад анхаарснаар үндсэн мэргэжлээрээ ажиллах боломж өгсөн “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байна. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг олон нийтийн ажлууд, тэр тусмаа үйлдвэрийн залуу ажилтнуудыг хооронд нь танилцуулж, мэдлэг чадвараа солилцох боломж бүхий сургалтууд нь  биднийг илүү нийтэч, идэвхтэй байхад нөлөөлсөн. 2024 онд манай 7-р багийнхан “Эрчим хүчний хэмнэлт” сэдвээр төсөл хэрэгжүүлж, эрчим хүч болон цэвэр усаа хэрхэн хэмнэж,  хэвших талаар зурагт урилга бэлдэн үйлдвэрийн бүх цех нэгж, ажлын байр болон сургууль, цэцэрлэгийн анги танхимд хүргэж байна. Яагаад хүүхдийн орчинд түлхүү уриалж байна вэ гэхээр, зөв дадал хэвшил хүүхэд насанд илүү бат бөх эзэмшдэг гэж үзэж энэ хэлбэрийг сонгосон. Мөн эрчим хүч хэмнэх чиглэлээр Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын гадаад гудамж талбайд мэдрэгчтэй гэрэл суурилуулах санаачилгаа хэрэгжүүлж эхэллээ.  Үүнээс гадна бид өөрсдийгөө хөгжүүлэх, тухайлбал англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор “Speaking club”-аар суралцаж байна. Хувь хүний хөгжил талд маш үр өгөөжтэй, чухал хөтөлбөр гэдгийг онцлон хэлмээр байна.     


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %