“Манлайлал авьяас ур чадвар" хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” юм. Тус хөтөлбөрийн хүрээнд оролцогчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, тэдний санал санаачилгад тулгуурлан үйлдвэрийн газарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бүтээмжийг дээшлүүлэх, ажил сайжруулах, үргүй зардлыг багасгах, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох чиглэлээр олон төрлийн ажил хийгджээ. 
Тэгвэл “Манлайлал” авьяас чадварын хөтөлбөр"-ийн ээлжит хэлэлцүүлэг “Оюу” танхимд өчигдөр боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр хийсэн мэдээлэлдээ: “Энэ хөтөлбөрт үйлдвэрийн газрын анхан болон дунд шатны 100 оролцогч хамрагдсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ хөтөлбөрөөр дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын нөөцийг бэлтгэх, өсөх ирээдүйтэй боловсон хүчнүүдэд ажлын арга барил, ур чадвар эзэмшүүлэх чиглэлээр олон шинэлэг санал санаачилга гарган ажиллалаа. Уг хөтөлбөрийн үр дүнд 13 ажилтан тушаал дэвшин Эрдэнэт үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнд орж амжилттай ажиллаж байна” хэмээн ярилаа. 

Мөн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн явц, үр дүн, төлөвлөгөөний биелэлт, хийгдэх ажлуудын талаар Ажлын хэсгийн дарга Т.Атарбаяр танилцуулсан бол “LEAD4EMC”-багийн гишүүн А.Мөнгөнсар, “INFLUENCER” багийн нарийн бичгийн дарга Н.Амартүвшин, “SYNERGY” багийн ахлагч Ч.Баярмагнай нар товч мэдээлэл хийв. 
Харин УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Ү.Амарбат: “Эрдэнэт үйлдвэр бусдыг ямагт манлайлж ирсэн. Үүний нэг нь Хүний нөөцийн манлайллын хөтөлбөр юм. Удирдах ажилтнуудыг бэлтгэх, хүний хөгжлийн асуудал нэн чухал байдаг. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэр Хүний хөгжлийн чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй нь өндөр ач холбогдолтой. Манлайллын багийнхан нэг асуудлыг сонгон авч шалтгаан нөхцөлийг тогтоон, гарах шийдэл дээр гүйцэтгэл хийж ажилласан байна. Тэгэхээр Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Хойд бүсийн мэргэжилтнүүд хамтран ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг ойрын 10 жилд хэрэгжүүлэх Эрдэнэт хот, үйлдвэрийн хөгжлийн дунд, урт хугацааны зорилгыг тодорхойлсон, хэмээн онцлоод “Эрдэнэт шинэ илгээлт” сэдэвт томоохон 12 төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжлэн явагдаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %