УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Удирдах ажилтнуудын даваа гарагийн шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс үйлдвэрийн бүсэд хяналт шалгалт хийж ажилласан байна. Хүчиллэг усны шүүрлийн хэмжээ багассан. Ил уурхайн 12-р овоолгын дэргэдэх 40000 м3-ын бассейн 80 хувийн дүүргэлттэй, 8-р овоолгын адил хэмжээний багтаамжтай бассейн 82 хувийн дүүргэлттэй байгааг тус хэлтсийн дарга Ж.Жавхланбат мэдээллээ. 9А овоолгын нэгдүгээр бассейны хүчиллэг усыг соруулж суллажээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн санаачилга, дэмжлэгээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийж буй техникийн нөхөн сэргээлтийн ажил хэвийн үргэлжилж байгааг мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 500 гад нөхөн сэргээлт хийсэн нь 64,5 хувийн гүйцэтгэлтэй байна. 10-р сарын 01-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны болон Эрдэнэт үйлдвэрийн холбогдох албаны мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн байгаль орчны байцаагч нар техникийн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр нь танилцах юм. 
Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн долоо хоногт уулын цул гаргалт +90 000, хөрс хуулалт +20 000 м3, хүдэр өгөлт +150 000 тонн байж, +250 000 тонн хүдэр боловсруулжээ. Тайлант хугацаанд 22,33 хувийн агуулгатай 10817 тонн цэвэр зэс агуулсан 48435 тонн зэсийн баяжмал, молибдены баяжмал 161 багц илүү үйлдвэрлэж, ачилтын төлөвлөгөөг биелүүлсэн байна. 
Ил уурхайн Тэсрэх бодисын шинэ үйлдвэр өнгөрсөн пүрэв гарагт 30 тонн эмульс үйлдвэрлэснийг тэсэлгээнд туршжээ. Тэсэлгээний өргөлт сайн болсныг Ил уурхайгаас мэдээллээ. Шинэ Тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажил ерөнхийдөө дууссан, станц хоорондын конвейер суурилуулалт, гадна гагнуур, металл хийцлэлийн ажлууд явагдаж байна. Үйлдвэр хүлээн авах мэргэжлийн комисс ирэх сард Ил уурхайд ажиллана.  

Ган бөөрөнцгийн цехэд 40-ийн бэлдэц 475 тонн, 40 мм-ийн голчтой ган бөөрөнцөг 1071 тонн байгаа нь 134 хоногийн нөөц юм. Тус хамт олон 2024 онд үйлдвэрлэх 40-ийн ган бөөрөнцгийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө бүрэн биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Харин 80-ийн бэлдэц 5789 тонн, шаар 6173 тонн буюу 100 хоногийн нөөцийг бүрдүүлжээ. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гаднын байгууллагаас нийлүүлэгдэх бараа, материалын чанарыг хянах журам шинэчлэгдэн батлагдсаныг Чанарын хяналтын хэлтсээс мэдээллээ. Ингэснээр, нийлүүлэгдэж буй бараа, материалд чанарын хяналт хийх үйл ажиллагаа, хугацаа, акт гаргаж ажиллах комиссын үүрэг хариуцлага илүү тодорхой болжээ. Мөн бараа дүйцүүлж авах боломжгүй болсныг мэдэгдэв. Түүнээс гадна тендерт санал болгосноос өөр төрлийн бараа нийлүүлсэн тохиолдолд тухайн компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлах санал өгөх гэх мэт зохицуулалт нарийн тусгагдсан байна. Худалдан авалтын захиалга хийдэг, Үнэлгээний хороонд ажилладаг, бараа материал хүлээн авдаг ажилтнууддаа тус журмаар танилцуулга хийж, мэдээлэл хүргэх тал дээр хамтран ажиллахыг хүссэн юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %