Олон улсын магадлан аудитын дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр гэрчилгээгээ хадгалан 80 онооны амжилт үзүүлэв

Дэлхийд тэргүүлэгч стандартын байгууллага болох “Афнор” группийн олон улсын аудиторууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжиж буй “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын олон улсын магадлан 2 аудит хийсэн дүгнэлтээ танилцууллаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэр төрийн байгууллагуудыг түүчээлэн, уул уурхайн салбарт уг стандарт нэвтрүүлсэн анхны үйлдвэр болж түүхэндээ нэгэн шинэ хуудас нээсэн юм. 

2022 онд Эрдэнэт үйлдвэр “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын хэрэгжилтийг баталгаажуулах аудитад анх орохдоо давуу тал 17, сайжруулах боломж 9, анхаарах хэсэг 7, үл тохирол үгүй, 65 тохиролтой 70 онооны үнэлгээтэй олон улсын гэрчилгээ авч байв. Харин 2023 онд олон улсын магадлан 1 аудитын дүгнэлтээр давуу тал 26, сайжруулах боломж 5, анхаарах хэсэг 4, үл тохирол үгүй, 63 тохиролтой буюу 77 оноотой гарч байсан. “Афнор” группийн Монгол дахь итгэмжлэгдсэн “МонСертф” ХХК-ийн Олон улсын тэргүүлэх эрхтэй аудитор, докторант Ю.Наранцацрал хэлэхдээ, 62 онооноос дээш үнэлгээ авсан тохиолдолд тэнцсэн гэж үздэг. Эрдэнэт үйлдвэр эхнээсээ өндөр оноо авч, тасралтгүй сайжруулалт маш сайн хийж явааг хаалтын хурлын үеэр онцоллоо.

Энэ удаа “Афнор” группийн олон улсын эрхтэй, таван аудитор Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, давуу тал 28, сайжруулах боломж 3, анхаарах хэсэг 1, үл тохирол үгүй, 66 тохиролтой буюу 80 онооны үнэлгээ өгч, “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын хэрэгжилтийг баталгаажуулсан олон улсын гэрчилгээг үргэлжлүүлэн хадгалах эрх олгов.
Аудитын үр дүнгийн хурлын төгсгөлд Олон улсын Тэргүүлэх аудитор А.Оленков үг хэлэхдээ, “Стандарт нэвтрүүлж хэрэгжүүлнэ гэдэг өндөр ууланд авирахтай адил. Дээшлэх тусам амаргүй байх болно. Битгий зогсоорой, хичээгээрэй!” хэмээн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хүч өгсөн юм.      

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %