Жилд 15 хүртэлх мэргэжилтэн багшийг Орос 19-сургуульд томилон ажиллуулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, ОХУ-ын Гэгээрлийн яамны Олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал Малышев Сергей Вадимович нар Боловсролын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 
Хамтран ажиллах энэхүү гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 19-р сургуулийг аттестатчилж, хууль эрх зүйн хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сургалтын арга зүй, сурах бичгээр хангах, лабораторийн тусламж үзүүлэх, Орос хэлний сургалт, стандартыг боловсруулах, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тусгасан байна. 
Мөн жилд 15 хүртэлх мэргэжилтэн багшийг ОХУ-ын Гэгээрлийн яамны Хамтын ажиллагааны төвийн зардлаар Эрдэнэт хотын Орос 19-р сургуульд томилон ажиллуулахаар боллоо.
Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Орос 12-р цэцэрлэг, 19-р дунд сургуулийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ талаар Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатаас тодруулахад:  “Анх 1974 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос 19-р сургууль ашиглалтад орсон түүхтэй. Энэ жил 50 жилийнх нь ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын боловсролын стандартын дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогоор тус сургууль 34 мэргэжилтэн багштай, 845 хүүхэдтэй сургалт явуулж байна. Тус сургуулийг төгсөгчид ОХУ-ын их, дээд сургуулиудад  Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй сурдаг. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр бодлогоор орос сургуулийн хүний нөөцийг бүрдүүлж, ОХУ-аас мэргэжилтнүүд урьж, багшлуулдаг байсан. Манай 19-р сургууль, Хиагтын 10 жилийн орос сургуульд тодорхой хэмжээний төлбөр төлж, сүүлийн таван жил салбар сургуулийн статустай үйл ажиллагаа явуулж байсан. Өөрөөр хэлбэл Орос 19-р сургууль үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйн улмаас Эрдэнэт үйлдвэр шаардлагатай багш нарыг хайж, урьж авчрах, сонгож авахад хүндрэл үүссэн юм. Иймээс ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахад бүрэлдэхүүнд нь ирсэн ОХУ-ын Гэгээрлийн яамны төлөөлөлтэй Орос 19-р сургуулийн захирал уулзаж, орос сургуулийн статусаа сэргээх санал хүсэлт тавьсан. Ингэснээр жилд 15 хүртэлх багшийн зардлыг Оросын тал хариуцаж, 19-р сургуульд ажиллуулах гэрээ байгууллаа. “Монгол Улсын алсын хараа-2050” хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аж үйлдвэрийн парк, “Эрдэнэт шинэ илгээлт” хөтөлбөртэй уялдуулан Эрдэнэт үйлдвэр инженер техникийн ажилчдаа бэлтгэнэ. Удам дамжсан уурхайчдын залуу халаа үргэлжлэх ёстой учраас Эрдэнэтэд орос 10 жилийн сургуулиа төгсөөд инженерийн боловсролыг ОХУ-ын их дээд сургуулиудад сурч мэргэжил эзэмшихэд энэхүү гэрээ дөхөм боллоо”гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %