“Олон Улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Ахмадын зөвлөлөөс тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цехийн ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, тэдний дунд спорт, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах аж. Энэ сарын 25-нд гар бөмбөг, ширээний теннисний тэмцээнийг Чийрэгжүүлэлт, хөгжлийн төвд, Ардын болон нийтийн дуу, Нийтийн бүжгийн тэмцээнийг Соёл, урлагийн цогцолборт зохион байгуулна. Энэ үеэр ахмадууддаа урлагийн мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардуулах юм.
Баяжуулах үйлдвэрийнхэн Ахмадын баяраа энэ сарын 25-нд тэмдэглэнэ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















