Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм мэдээлэл

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангах, уулын ажлын зарим үзүүлэлтийн хоцрогдлыг арилгах зорилгоор үйлдвэрийн хэмжээнд “Эрчимжүүлсэн төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Ил уурхайд “Эрчимжүүлсэн төлөвлөгөө” хэрэгжиж, сарын эхний хагаст төлөвлөгөө биелж буйг тус цехийн удирдлага мэдээлэв. Эрчимжүүлсэн төлөвлөгөө боловсруулан, үйлдвэрлэлийн цехүүд уртасгасан цагаар буюу амралтын өдрүүдэд ажилласны үр дүнд оны эхнээс хоцрогдолтой байсан үзүүлэлтүүд төлөвлөсөн хэмжээнд хүрч, сарын төлөвлөгөө биелж байна. Иймд уулын цул гаргалт, баяжмал ачилт зэрэг ажлын төлөвлөгөөний хоцрогдолд нөлөөлж буй хүчин зүйл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтэд онцгой анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий инженер онцлов. 

Авто тээврийн цехэд шинээр хүлээн авсан 140 тонны өөрөө буулгагч техник ажилд гарснаас хойш 440 гаруй эргэлт хийж, 23.3 мянган метр куб уулын цул тээвэрлэсэн байна. Дараагийн ээлжийн хүнд даацын таван авто машиныг энэ сарын сүүлээр хүлээж авахаар төлөвлөж буй аж. Авто тээврийн цех парк шинэчлэлийн хүрээнд энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу нийт хүнд даацын 10 машин техник авах бөгөөд үлдсэн дөрвөн машин техникийг ирэх аравдугаар сард багтаан нийлүүлэх юм байна. 
Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, 2025 оны бизнес болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж буйтай холбогдуулан мэдээлэл хийв. Тэрээр, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд санал өгдөг үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд “Эрдэнэс Монгол” нэгдлээс ирүүлэх аргачлалын дагуу төлөвлөгөөгөө боловсруулахыг анхаарууллаа. Хэрэв энэхүү аргачлал, тавигдах шаардлагын дагуу төлөвлөөгүй тохиолдолд ирэх оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах боломжгүй, нөгөө талаар “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэгчлэн оновчтой, зөв хөрөнгө оруулалт хийх ажлаа нарийн нягт эрэмбэлж оруулахыг онцгойлон сануулав. 
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Оюутын ордын хайгуулын далд нэвтрэлтийн өрөмдлөгийн ажил хэвийн үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр ажиллаж буй “Евроашиан Майнинг Контрактор” компанийн зүгээс өдөр тутмын болон долоо хоногийн тайлангаа ирүүлж байгааг үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг мэдээлэлдээ дурдлаа. Хайгуулын ажлын явцыг хянах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийг Хөгжлийн хэлтэс ахалж, Үйлдвэрлэл, техникийн хэлтэс, Геологи, Маркшейдерийн хэлтэс, Ил уурхай, Судалгаа, шинжилгээний хүрээлэн зэрэг бүтцийн нэгжүүд бүрэлдэхүүнд нь багтжээ. Өнөөдрийн байдлаар, тэсэлгээний өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, бэхэлгээний ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %