“Эрдэнэс ҮТП” ХХК-иас ирүүлсэн тусгай зөвшөөрөл авах саналыг Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар дэмжлээ

        Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаан өнөөдөр болж, тус хуралдаанаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн ирүүлсэн тусгай зөвшөөрөл авах саналыг дэмжлээ. Хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн дэргэдэх “Эрдэнэс ҮТП” ХХК болон Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн товч танилцуулга, үйл ажиллагааны талаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Менежер Б.Мягмаржаргал мэдээлэл хийв.

       “Эрдэнэс ҮТП” ХХК нь стратегийн хүрээнд тус бүр найман зорилт бүхий дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрөө тодорхойлон 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус компани Монгол Улсын хөгжлийн бодлого, зах зээлийн хэрэгцээ шаардлага, бүс нутгийн геологийн нөөц, дулаан, эрчим хүч, тээвэр логистик, усны хангамж зэрэг дэд бүтэц, ажиллах хүчний нөөцөд тулгуурлан зургаан байршилд байгуулах үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг хариуцах юм. Эдгээр байршилд Эрдэнэт, Тавантолгой, Бор-Өндөр, Дархан, Хөтөл, Багануурын үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдана. Өнөөдрийн байдлаар, дээрх зургаан үйлдвэрлэл, технологийн паркаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн барьж буй Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа жигдэрч, дэд бүтцийн ажил эрчимтэй урагшилж буйг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Менежер Б.Мягмаржаргал танилцуулгадаа онцлов.

        Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн-Овоо зэс, молибдены ордыг түшиглэн Зэс боловсруулах цогцолбор чиглэлээр байгуулах тул орон нутгийн засаг захиргааны байгууллагын зөвшөөрөл авах шаардлагатай. Тиймээс “Эрдэнэс ҮТП” компанийн үйл ажиллагааг танилцуулж, тусгай зөвшөөрөл авах саналаа хүргүүлж буй аж.

         Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Тус паркийн бүтээн байгуулалтын эхний үе шатыг 2028 онд дуусгаж, ашиглалтад оруулах бөгөөд катодын зэс, ферромолибден үйлдвэрлэж эхлэх юм.

        Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсанаар жилдээ 1.3 тэрбум ам.долларын орлого олж, 91.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарсан байна. Мөн энд нийт 1300 орчим ажлын байр бий болох юм.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %