УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Удирдах ажилтнуудын даваа гарагийн шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт ХАБЭА-н хэлтсээс аюулгүй ажиллагааны чиглэлээр урьдчилан сэргийлэх 100 гаруй ажил хийж, ээлжит сургалтууд зохион байгуулсан байна. Эрдэнэт үйлдвэрийн санаачилга, дэмжлэгээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийж буй байгалийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяа энэ долоо хоногт танилцах юм байна. Үүнтэй холбогдуулан нөхөн сэргээлтийн ажлын үйл явц, үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл бэлтгэж хүргэхийг БОНХХ-т үүрэг болголоо. 
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах зорилгоор Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс Эрчимжүүлсэн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн төлөвлөгөөний хоцрогдлыг арилгах, бүрэн биелүүлэх нөхцөл бүрдэж байна. Намар өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл үйлдвэрийн хэмжээнд 55 хувьтай байна. Нийт 293 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар, 84 ажил бүрэн хийгдэж дуусжээ.
Ил уурхайнхан, эрчимжүүлсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж буйгаа мэдээлэв. Намар өвлийн бэлтгэл ажил 52 хувьтай байгаа бол өнгөрсөн долоо хоногийн дүнгээр нийт ажилтнуудын 85 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Баяжуулах үйлдвэрт хөдөлмөр, техникийн зохион байгуулалт хийж, эрчимжүүлсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлжээ. 9 сар гарсаар хүдэр боловсруулалтын төлөвлөгөө давж биелж буйг Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер онцлов. 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ДЦС-ын төлөвлөгөөт Их зогсолт хийгдэж, энэ хүрээнд төлөвлөсөн 100 гаруй ажлаа бүрэн гүйцэтгэсэн байна. Мөн нэмэлтээр 6 ажил Их зогсолтын хугацаанд хийж дуусгажээ. Энэ ажлын үр дүнд Баяжуулах үйлдвэр болон Засвар, механикийн заводод хийгдэж буй өргөтгөл, шинэчлэлийн ажлын эрчим хүчний хангамж дээшлэх юм. Мөн Ус хангамжийн цехэд Эбара фирмийн шинэ насос суурилуулсан бөгөөд энэ нь эрчим хүчний хэрэглээг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэж байгаа юм байна.  
Оюутын ордод 5 техник ажиллаж байгаа бөгөөд өнөөг хүртэл 11552 тууш метр өрмийн ажил гүйцэтгээд байна. Намар, өвлийн бэлтгэл хангалт 80 хувийн биелэлттэй байгаа аж. Энэ сарын 15-нд албан байгууллагуудад халаалт өгч эхэлнэ. Иймд халаалт хүлээж авахад бэлдэх шаардлагатайг Эрчим хүчний хэлтсээс анхааруулав.  

Эрдэнэт үйлдвэр одоогийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 965 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, Монгол банканд 661 мянган ам.доллар тушаасан байна. Түүнчлэн, 2024 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-аас дээш хувиар биелүүлж, түүнийг дагаад санхүү, эдийн засгийн үзүүлэлт өсөж, сайн дүнтэй байгаа нь “Эрдэнэс Монгол” компанийн харьяа байгууллагуудын хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлаас өндөр үнэлгээ авчээ. Энэ тухай мэдээллийг Ерөнхий захирал Г.Ёндон шуурхай зөвлөгөөний үеэр өгч, 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нягт нямбай боловсруулах, бусад үйлдвэрлэлийн зорилт, зорилгыг биелүүлэхийн тулд эрчимжүүлсэн төлөвлөгөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлэн ажиллах чиглэлийг бүтцийн нэгжийн удирдлагуудад өглөө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш
Баяжуулах үйлдвэрийн дарга М.ОТГОН: Ирэх онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилт бол үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр төлөвлөлт болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %