ЭРДЭНЭТЧҮҮД ТИВ, ДЭЛХИЙН МЕДАЛЬТ ХҮҮХДҮҮДЭЭ УГТЛАА

Перу улсын Лима хотод зохион байгуулагдсан Өсвөр үеийн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд "Хангарьд" спорт клубын тамирчин Бямбасүрэнгийн Чинхүслэн хүрэл медаль хүртсэн. 
Харин БНСУ-ын Мүнгёнг хотод болсон Азийн 2024 оны жүдо бөхийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний охидын 70 кг-ын жинд “Мон-Алтиус" академийн тамирчин Эрдэнэбатын Буян-Өлзий аваргын алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. 
Өнөөдөр Эрдэнэтчүүд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, шинэ түүх бүтээсэн хүүхдүүдээ “Эрдэнэт” хаалган дээр ёслол хүндэтгэл дүүрэн угтлаа. Энэхүү үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын удирдлагууд, “Хангарьд” спорт клуб, дэвжээ, ангийн хамт олон, найз нөхөд нь оролцож, баяр хүргэлээ.

ӨСВӨРИЙН ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ОРХОН АЙМГИЙН 1-Р СУРГУУЛИЙН 12Ё АНГИЙН СУРАЛЦАГЧ Б.ЧИНХҮСЛЭН: 
Ер нь дэлхийн аваргын тэмцээн чанга болдог. Энэ удаа ч дэлхийн шилдэг тамирчидтай учраа таарч барилдах амаргүй байсан. Миний хувьд амжилт үзүүлсэн нь бэлтгэл сайн хийсний үр дүн. Энэ зун амралтгүй бэлтгэл хийсэн. Эхний үед Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэндээ өөртөө итгэж чадахгүй байсан. Өмнө нь Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, Д.Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээнд бас гурван удаа түрүүлж байсан. Намайг дасгалжуулж, миний арыг бат даадаг, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших, Олон Улсын хэмжээний мастер Д.Алтансүх, Наранбаатар, Марал-Эрдэнэ багш нартаа маш их баярлалаа.

 

АЗИЙН 2024 ОНЫ ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН АВАРГА, “МОН-АЛТИУС" АХЛАХ СУРГУУЛИЙН 11А АНГИЙН СУРАЛЦАГЧ Э.БУЯН-ӨЛЗИЙ: 
Би жүдо бөхийн спортоор найм дахь жилдээ хичээллэж байна. Эх орноосоо мордохдоо л Азийн аварга болно гэсэн том зорилготой явсан болохоор дэвжээн дээр гарахдаа огт айгаагүй, зоригтой байсан. Энэтхэг, Казахстан, Узбек, Иорданы тамирчдыг ялж, алтан медаль хүртсэн. Өмнө нь Монгол Улсын насанд хүрэгчдийн тэмцээнээс мөнгөн медаль, Улсын аваргаас хоёр алтан медаль хүртэж байсан. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээнд Монголоос 20 гаруй тамирчин, Орхон аймгаас гурван хүүхэд явсан. Манай хоёр хүрэл медаль авахын өмнөх барилдаан дээр торгуулиар унасан. Ингээд биднийг дасгалжуулдаг “Хангарьд” спорт клубын багш нартаа баярлалаа. Халуун дотноор угтсан аймаг орон нутгийн удирдлагууд, найз нөхөд, Эрдэнэтчүүддээ талархал илэрхийлье.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %