УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд тус үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа үйлдвэрийн удирдлагууд, тэднээр дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчин хамт олонд мэндчилгээ дэвшүүлж, талархлаа уламжиллаа. Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч  хамт олонтой 8 жилийн хугацаанд мөр зэрэгцэн хамтран ажилласан нь хамгийн их эрч хүчтэй, өсөж хөгжсөн он жилүүд байсныг онцлоод, цаашид Эрдэнэт үйлдвэр, уурхайчдын ажил үйлс, нийгмийн асуудал, санал санаачилгыг төрийн дээд байгууллагад хүргэх, шийдвэрлүүлэхэд хичээн ажиллаж, уурхайчдаа төлөөлөн “гал хамгаалагч”-ийн үүрэг гүйцэтгэнэ гэдгээ онцлов. 
Мөн Улсын Их хурлын гишүүний хувьд  шинэ бүрдсэн УИХ-ын анхдугаар болон ээлжит бус чуулганд бүрэн оролцож, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн хоёр асуудлаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрдэнэт” гэсэн хаягаар оруулахад анхааран, санал бодлоо хэлж, эдгээр асуудлууд тодорхой тусгагдсан болохыг танилцуулсан юм. 
Баяжуулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 9 сар гарсаар 7 мянган тонноор биелсэн дүнтэй байна. Хэдийгээр сарын эхэнд төлөвлөгөө биелж байгаа ч нийт дүнгээр төлөвлөгөөт үзүүлэлт хоцрох төлөвтэй тул оны эцэс хүртэл тухайн сар бүрийн үндсэн төлөвлөлт дээр 100 мянган тонн хүдэр нэмж боловсруулахаар төлөвлөж буйгаа Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээлэв. Засвар, механикийн заводын өргөтгөл шинэчлэл, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд Цутгуурын цехэд хийгдэж буй өргөтгөлийн ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 
Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг урьдчилсан байдлаар боловсруулж, бүтцийн цех, нэгжүүдээр хэлэлцүүлэхэд бэлэн болгосон байна. Энэ хүрээнд хийгдэх нийт ажлын 52.4 хувийг өргөтгөл шинэчлэл, засварын ажлууд эзэлж буй аж. Түүнчлэн, Монгол Улсын Төрийн хэмнэлтийн тухай  хуулинд заасны дагуу зураг төсөл, ТЭЗҮ-г боловсруулаагүй шинэ төсөл хөтөлбөрт санхүүжилт хийх боломжгүй тул эдгээр ажлууд бүрэн хийгдсэн байх шаардлагатайг  Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газраас удирдлагуудад анхааруулав. 
Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас 2025 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц, сонголтын талаар санал нэгтгэж ирүүлэхийг цех нэгжүүдэд даалгасан. Энэ үүрэг даалгаврыг заасан хугацаанд ирүүлээгүй цех, нэгжийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төсөв зардал үйлдвэрийн ирэх оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдах боломжгүй болох тул үүнд онцгой анхаарч, ажилтнуудын саналыг нэн даруй нэгтгэж ирүүлэхийг бүтцийн нэгжүүдэд санууллаа. 
Намар, өвлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг хурлын төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх онцолж, ялангуяа шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамж, нийлүүлэлт удаашрах хандлагатай байгааг анхаарч, төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь багтаан гүйцэтгэж ажиллах чиглэл өглөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %