ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДЭРГЭДЭХ ОРОС СУРГУУЛЬ 50 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛЭЭ УГТЛАА

Энэ онд түүхт 50 жилийн ой нь тохиож буй Ерөнхий боловсролын 19 дүгээр сургууль буюу Эрдэнэт үйлдвэрийн Орос сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах, тэнд ажиллах уурхайчдын хүүхэд багачуудыг сургаж хүмүүжүүлэх, Оросын их, дээд сургуулиудад элсэн, мэргэжил эзэмшихэд нь суурь боловсрол олгох зорилгоор байгуулсан тус сургууль эдүгээ 50 дахь жилдээ үндсэн үүргээ амжилттай биелүүлж, ээлжит хичээлийн шинэ жилээ эхлүүлэн, сурагчдаа хүлээн авч байна. 
Нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, тус сургуулийн удирдлага, багш, ажилтнууд болон сурагчид, эцэг эхчүүд оролцон, шинэ хичээлийн жилийн нээлтийн баяраа хамтдаа хуваалцлаа.  

Энэ үеэр Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад орохоос өмнө нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллагсдынхаа ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг хангах, тэдний үр хүүхдийг сургаж төлөвшүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийг байгуулж байв. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээсээ “ах” Орос сургууль маань энэ жил 50 насны ойтойгоо золгож байна. Энэ хугацаанд анх нээгдэж байсан зорилго зорилт, үйл ажиллагаагаа хадгалан, амжилттай ажиллаж буйг онцлон хэлмээр байна” гэж тодотгон багш ажилтан, сурагч хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

2024-2025 оны хичээлийн шинэ жилд Орос 19 дүгээр дунд сургуульд нийт 848 сурагч, үүнээс бага ангид 453 суралцагч суралцах юм. Харин нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгт 115 хүүхэд элссэнээр хичээлийн шинэ эхэлж байна. “Энэ жил бидний хувьд онцгой жил болно. Учир нь төрөлх сургуулийн маань 50 жил тохиож байгаа тул бид хичээлийн шинэ жилийн  боловсролын бүх үйл ажиллагаагаа ойн баярын агуулга, сэдэв дор зохион байгуулахаар төлөвлөсөн.  Энэхүү хагас зуун жилийн хугацаанд манай сургуулийнхан арвин түүх бүтээхийн зэрэгцээ олон зуун төгсөгчид маань “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ болон Монгол орны өнцөг булан бүрд  амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нь бидний бахархал юм” хэмээн тус сургуулийн захирал Степанова С.И. баярын мэндчилгээндээ онцолсон.

Түүнчлэн, гурван улирлын турш хоёр ээлжээр хичээллэх бага ангиуд хариуцсан Сургалтын менежер Зотова Е.М. “Жил ирэх тусам бага ангид суралцагчдын тоо нэмэгдэж буй нь манай сургуулийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Энэ намар л гэхэд нэгдүгээр ангийн 4 бүлэг хичээллэхээр болж, нэг ангид 30 хүүхэд суралцахаар элссэн. Бид сургалтын чанараа улам сайжруулан, дэвшүүлсэн зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно” гэсэн юм. 
Өнгөрсөн хавар тус сургуулийг 26 хүүхэд төгссөнөөс ОХУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэтгэлгээр олонхи нь тус улсын их, дээд сургуулиудад элсчээ. Тус сургуульд хүүхдээ сургах эцэг эхчүүдийн хүсэлт жилээс жилд нэмэгдэж байгаа ч сургуулийн анги танхимын багтаамж, хүрэлцээнээс шалтгаалан тодорхой тоо хэмжээтэйгээр элсэлтээ авч буй аж. Тус сургуулийн сургалтын хөтөлбөрт Монгол хэл, Монголын түүх зэрэг ерөнхий боловсролын суурь мэдлэг олгох хичээлүүдийг нэмж зааж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


МЭДЭГДЭЛ
  • 27/06/2025

Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэр “их зогсолт”-ын бэлтгэлээ бүрэн хангасан
О.ОТГОНБАЯР: Салбарын манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэ хөтөлбөрийн үнэ цэн юм
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний зохицуулах хороогоор хэмнэлтийн үр дүнгээ үнэлүүллээ
Б.ЭНХЖИН: Эрдэнэт үйлдвэрийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтвортой хөгжлийн тулгуур үзэл баримтлал болон төлөвшиж байна
Ч.ХАТАНБААТАР: ЦИРК ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, НЭГ Л УДАА ҮЗҮҮЛДЭГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ
Ш.Даваахүү: Уурхайчдын спортын их наадамд оролцогчид, “Ногоон төгөл”-д мод тарина
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %