“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН 50 ДАХЬ УДААГИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМГИЙН ОЛОН ОЮУТАН ЭЛСЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн 50 дахь жилийн нээлт өнөөдөр боллоо. 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Т.Батмөнх,  Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, Эрдмийн зөвлөлийн гишүүн О.Отгонбаяр, ШУТИС-ийн Хүндэт профессор, Монгол Улсын Гавьяат багш Ш.Ганбат, П.Оюунсүрэн, Соёлын Гавьяат зүтгэлтэн Ч.Ариунаа нарын хүндэт зочдоос гадна Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, ач С.Гэсэр нар оролцлоо. Мөн тус сургуулийн ТУЗ болон Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, ажилтнууд, хамтран ажиллагч түнш байгууллагуудын төлөөлөл, оюутан сурагчид хичээлийн 50 дахь жилийн нээлтээ хамт хийлээ. 
Энэ хичээлийн жилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль бакалаврын хөтөлбөртөө хамгийн олон буюу 320 орчим оюутан шинээр элсүүлжээ. Тэдний 40 гаруй хувь нь Орхон аймгаас бусад орон нутгаас ирсэн нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль бүс нутгийн хэмжээнд өргөжин хөгжиж байгааг илтгэнэ. Мөн тус сургууль магистр, бакалавр, Коосэн технологийн коллеж, Кембриджийн хөтөлбөртэй ахлах сургуульдаа элсэлт авснаар нийт 1000 гаруй оюутан, суралцагч, 160 орчим багш, ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 

Өнгөрсөн жил Ашигт малтмал, баяжуулалтын технологи, Уул уурхайн машин, тоног төхөөрөмж, Нягтлан бодох бүртгэл гэх гурван хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн нь олон оюутнуудад тусламж дэмжлэг авах давуу боломж олгож байна гэж “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү ярьсан юм. 
Энэ үеэр, өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтуудаа онцлон танилцуулж, шилдэг 22 оюутан, суралцагч, багш нарт уламжлалт тэтгэлэг, урамшууллаа олголоо. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрээс сургалтын төлбөрийн 30-100 хувийн тэтгэлэг буюу нийт 29 сая төгрөгийн тэтгэлгийг 17 оюутан, сурагч, Ш.Отгонбилэг агсны үүсгэн байгуулсан “Монгол 21” сангаас нийт 8.4 сая төгрөгийн тэтгэлгийг хоёр оюутан, нэг багш, “Капитрон” банкны нэрэмжит хоёр сая төгрөгийн тэтгэлгийг нэг оюутан хүртсэн. Харин Төгсөгчдийн холбооны 1.5 сая төгрөгийн тэтгэлгийг элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноотой шинэ элсэгчид олгосон юм. 
Хичээлийн 50 дахь жилийн босго давж буй нийт оюутан, суралцагчид, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа сурлага, хөдөлмөрийн өрнүүн амжилт хүсэн ерөөе!

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %