Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

        Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаргийн ээлжит зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдаж, цех нэгжүүдийн долоо хоногийн ажлын мэдээлэлтэй танилцан, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

        Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл хангахад анхаарал хандуулж байна. Ил уурхайн намар, өвлийн бэлтгэл 24.3 хувь, Баяжуулах үйлдвэр 40 хувь, Дулааны цахилгаан станц 58 хувь, Авто тээврийн цехэд 28 хувийн биелэлттэй байгаа бол Засвар, механикийн завод 3 чиглэлээр 8 төрлийн ажил төлөвлөснөөс нийт гүйцэтгэл 57 хувиар биелжээ.

        Баяжуулах үйлдвэрт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусаж, ашиглалтад орж буйг цехийн дарга М.Отгон мэдээлэлдээ онцлов. Тухайлбал, хүдэр боловсруулалтын хүчин чадлыг жилд 2 сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлын туршилт дуусаж, шинэ өргөтгөлийн гүйцэтгэл 95-98 хувьтай байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр хүдэр боловсруулалтын хүчин чадлыг жилд 40 сая тоннд хүргэх зорилтоо биелүүлж буйг онцоллоо.

        Засвар, механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт өнөөдрийн байдлаар 94 хувьтай үргэлжилж байгаа бол ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулах ДЦС-ын “Их зогсолт”-ын бэлтгэл ажлыг энэ долоо хоногт бүрэн хангаж дуусахаар төлөвлөжээ.

         Үндэсний аудитын газраас үйлдвэрийн газрын 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудит болон “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс Эрдэнэт үйлдвэрт гурван чиглэлээр хийсэн хяналт, шалгалтаар өгөгдсөн зөвлөмжүүдийг үйлдвэрийн газарт ирүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2014-2023 онд хийсэн геологи хайгуулын ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийн байдал, Төрийн хэмнэлтийн тухай хууль, түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт, үйлдвэрийн газрын 2016-2023 оны эхний хагас жилийн үндсэн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт болон ҮАГ-ын аудитаар өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, биелэлтийг 9 дүгээр сарын 2-ны өдрийн дотор гаргаж, холбогдох газруудад хүргүүлэх шаардлагатайг Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин танилцууллаа. Тиймээс “Эрдэнэс Монгол” нэгдэл болон Үндэсний Аудитын Газраас ирүүлсэн зөвлөмжийн биелэлтийн тайланг 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор Дотоод хяналт, мониторингийн хэлтэст ирүүлэхийг холбогдох бүтцийн нэгжүүдэд сануулав.

        Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2025 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц оношилгоо, шинжилгээний талаарх саналыг ирэх 9 дүгээр сарын 1-ний дотор цех нэгжүүдээс хүлээн авах юм байна. Иймд бүх цехийн удирдлагууд ажилтнуудынхаа саналыг нэгтгэн, тухайн цех нэгж хариуцсан эмчээр дамжуулан “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлэгт ирүүлэх хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгийн чанар, сонголт, ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой тул бүтцийн нэгжийн удирдлагууд онцгой анхаарч, ажилтнуудынхаа саналыг дэлгэрэнгүй авч ирүүлэхийг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх анхаарууллаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Г.Мөнх-Эрдэнэ: Бид төлөвлөсөн ажлаа чанартай гүйцэтгэж, намар, өвлийн бэлтгэлээ хангалаа
Г.Алтангэрэл: Үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын байрны 65 хувь нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана
О.Отгонбаяр: Мэдлэг түгээх ажлын байр нь ажилтнуудыг хөгжүүлэх томоохон боломж юм
Б.МӨНХТОГОО: Жадо Ринбүчи багш Маналын ван айлтгаж, овоо тахилгын зан үйлд оролцоно
М.ОТГОН: Өндөр бүтээмжтэй ажиллах зорилтдоо хүрэхийн төлөө тэмүүлж байна
Б.Сонин-Эрдэнэ: Усанд сэлчхээд ажилдаа ирэхэд бие, сэтгэл хөнгөн, сэргэг, бүтээмж сайтай байдаг
М.Энхцэцэг: Эрдэнэт үйлдвэр Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлнэ
Б.ЧИНЗОРИГ: Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглана
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %