Оёдлын цех судалгаанд суурилсан “Мэдлэг түгээх ажлын байр” нээжээ

        Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн төслийн багийнхан “Мэдлэг түгээх ажлын байр”-аа тохижуулахын тулд эхлээд зөөлөн оёдлын болон баяжмалын уут оёх хэсгийн оёдолчид, эсгүүрчид, мастер, чанар шалгагч нарын дунд нээлттэй санал асуулга явуулжээ. Нээлттэй асуулгаар оёмол бүтээгдэхүүнийг оёх, эсгэхэд шаардлагатай технологи заавар бэлтгэх, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн технологийн картыг ил тод, ойлгомжтой байхаар хийх, үлгэр загваруудыг эмх цэгцтэй байршуулах зэрэг далд мэдлэгийг илрүүлж түгээх хэрэгцээ шаардлага буйг тодорхойлсон байна.

        Энэ дагуу оёмол бүтээгдэхүүний хэсгүүддээ “Мэдлэг түгээх ажлын байр” нээж, ажлын байраар дамжуулан мэдлэг түгээх, бүтээх, хуваалцах, далд мэдлэгийг илрүүлэх, хадгалах орчин нөхцөл бүрдүүлж, “Мэдлэгийн менежментийн тогтолцоо”-ны үндэс суурийг тавих, мэдлэгийн менежментийн ISO 30401 стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.

       Нээлтийн үйл ажиллагаанд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, төслийн ажлын хэсгийн ахлагч, Төрөлжсөн архивын дарга Б.Одонтуяа болон цехийн удирдлага, хамт олны төлөөлөл оролцон, зөөлөн оёдлын “Мэдлэг түгээх ажлын байр”-тай танилцав.

       Оёдлын цехэд “Мэдлэг түгээх ажлын байр” нээгдсэнээр ажилтан болон хэрэглэгчид илүү ойлгомжтой, хүртээмжтэй болж, цаг хугацаа хэмнэх, ажлын байрны эмх цэгц сайжрах, ажилтан бие дааж суралцах, дадлагажих, мэдлэг олж авах, мэдлэгээ бататгах, бүтээгдэхүүнийг эсгэх, оёх үеийн гологдол гарах магадлал буюу үл тохирол багасах зэрэг бүтээмж нэмэгдэх олон эерэг боломж бүрдэж буйг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.

        Тус цехийн “Мэдлэг түгээх ажлын байр” -ны тохижилтын ажлын зардлыг 2022 оны “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хөдөлмөрийн аварга”, Оёдлын цехийн зөөлөн оёдлын хэсгийн эсгүүрчин Б.Хишигжав хувиасаа хандивлан, дэмжин ажиллажээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %